Tuesday, February 27, 2007

Сайн байна уу?

За өнөөдөр нэг юм блогоо бичиж эхэлдэг байжээ. Уул нь аль өнгөрсөн жилийн 6 сард нээсэн юм. За тэгэж байгаад бичнэ дээ гэсээр байгаад бараг жил болох нь. :) Залхуурсан ч гэхэд хаашаа юм.
Эхлээд жижигхэн интро явсан нь зүгээр байх .
Сайн байцгаана уу, намайг Нүүнээ гэдээг. Энэ ч 10 жил байхдаа авсан нэр л дээ. Хүмүүс анх сонсчихоод "Чи хаашаа нүүх гээд байгаа юм бэ?" гээд байдаг юм. Уул нь би ч их тогтвортой хүн л дээ. Би 10 жилээ дүүргээд их сургуульд электроникийн мэргэжлээр суралцан төгссөн. Дуртай сонирхдог юм гэвэл зөндөө зөндөө. Гэхдээ компьютерийн ард байнга суудаг болохоор тэр тал руугаа ихээхэн дуртай юм шиг байгаамаа. Одоо элек -ээсээ жаахан хазайгаад мэдээллийн сүлжээ , систем чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү блогоороо дамжуулаад та бүхэнтэй олж мэдсэн өчүүхэн зүйлсээ хуваалцахыг хүснэм!
Хамтдаа хөгжицгөөе !

4 comments:

baynaa said...

Hey Nuunee,
за хаашаа нүүх нь вэ? хэхэ. За чи ашгүй нэг блогоо нээдэг байж. Хэзээ шинэ бичлэг нэмэгдэх бол гэж би хараад л байсан шүү. Сайн нийтлэл олныг бичээрэй.

Nuunee said...

За сайн уу? Миний блогоор зочилсонд баярлалаа. Цаашдаа IT талын бичлэгүүд бичих болно.

А.Ганбаатар said...

Сайн уу Нүүнээ!
Блог бичдэг болсоныг чинь сая л baynaa-ын блогоос олж мэдлээ шүү. Амжилт хүсье!

Nuunee said...

За найз нь хичээнээ.