Saturday, February 16, 2008

Arsenal FC - Emirates stadium

Энд (Лондон) ирсэнээс хойш блогтоо бичлэг нэмэлгүй их уджээ. Ирээд нэг хэсэг нэлээд юм үзэж дэмий гадуур баахан л тэнэлээ.Тэгээд үзсэн харсанаасаа заримийг бичихээр шийдлээ. Энэ удаад Английн шилдэг багуудын нэг болох Лондоны Арсенал клубын Emirates стадионыг танилцуулж байна.
Энэ стадион нь Лондоны хойд хэсэгт байрладаг бөгөөд 2006 оны 7 сард ашиглалтанд оржээ. Премьер Лигт тоглодог багуудын стадионуудаас суудлыхаа тоогоор (60,355) 2-т бичигддэг юм байна. Харин Манчестер Юнайтед клубын "Old Trafford" стадион 76,000 хүний суудалтайгаар 1-т жагсаж байна. Энэхүү байгууламжийг барьсан өртөг нь 430 сая фунт стерлинг хол давжээ.
Стадион нь хажуудаа Арсенал клубын түүхэн замналыг үзүүлсэн музейтэй юм байна. Музейг Том хүн 6£ төлөөд үзэж болох ба стадионыг танилцуулах багахан аялалд оролцох бол 6£ нэмж төлөх хэрэгтэй.
Тоглолтын тасалбарын үнэ хүмүүсийн сонирхлыг татаж байгаа байх. 2007/2008 улиралд Арсенал клубын тасалбар доор байдлаар үнэ нь гарсан байна.Тасалбар нь ерөнхийдөө "A" ба "B" гэсэн 2 ангилалд хуваагддаг бөгөөд "A" ангилалд Chelsea, Liverpool, Manchester United, Tottenham Hotspur, West Ham United багуудын эсрэг хийх тоглолтууд ордог юм байна. Эд нар хоорондоо ч ёстой гал гартал үздэг болохоор илүү үнэтэй байдаг байх л даа. "A" ангилалын тасалбарууд суудлын байрлалаасаа хамаараад 46£ - 94£ харин "B" ангилал нь 32£ - 66£ хооронд худалдагддаг.
Стадиондоо Арсенал клубын дэлгүүр ажилладаг бөгөөд тэндээ өмсгөл, плакат, бэлэг дурсгалын зүйлс худалддаг юм байна лээ. Намайг очих үеэр "Arsenal vs AC Milan (20/02/2008 UEFA CL)" гэсэн бичигтэй жижиг туг, ороолт, тэмдэг гээд баахан л юм зарж байсан. Энэ тоглолтын тасалбар аль эрт дууссан байсан. Тасалбарыг эртнээс захиалах хэрэгтэй юм шиг байна. Бас хааяа тоглогчидтой уулзах чөлөөт өдөрлөгүүд хааяа зохиогдоно. Тэр өдөр хагас хамгаалагч Abou Diaby -тай хөгжөөн дэмжигчид нь уулзах ажиллагаа болж байсан.
За тэгээд төгсгөлд нь "EMIRATES" cтадионоор виртуал аялал хийхийг урьж байна.

3 comments:

Anonymous said...

Stamford Bridge-iig neg taniltsuulaarai...

Nuunee said...

Бэлдсэн байгаа , дараачийн бичлэгтээ засаад оруулнаа.

sam said...

oo yamar goy yum be