Wednesday, September 02, 2009

Монгол кинотой амралтын өдрүүд

Сүүлийн 2 өдөр жинхэнэ монгол киногоор амьсгалсан өдрүүд өнгөрлөө. Хүн нэг кино үзээд донтохоор яаж ажлаа алддагийг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Баахан л "үнэгүй" кино үзлээ. Варез сайтуудадаа баярлалаа. (нуулгүй хэлэхэд). Үзсэн киногоо жагсаавал:
Боолын гэрээ
Ийм нэгэн дурлал 2
Танихгүй охиний захидал
650
Буруу эргэлт
Чойном
Нохойн орон

Зохиогчийн эрхийн асуудлаа манайхан зохицуулахгүй бол хайран сайхан бүтээлүүд хэсэг онлайн наймаачдын гарын үзүүрийн бизнес болж хувирлаа. Нэг бодох цаг болжээ...

4 comments:

Nuunee said...

Тушаал гээд Өөдөөгийн тоглосон кино үзсэн юм байна бас.

xvv said...

Уг нь тиймэрхүү асуудлууд яригдаад л байгаа юм билээ. Зохиогчдын эрхийг хамгаалах байгууллага байдаг бол уг нь тиймэрхүү зүйлсийг автомат болон зарим байдлаар хийгээд хориглох шийдэх боломжууд зөндөө байгаа байх. Харин torrent, emule зэргийг бол хэцүү болчих байх л даа..
Гол нь хүмүүсийн үнэгүй юманд дурлах сэтгэхүйг бас өөрчилж өгөх хэрэгтэй ч байж магадгүй л юм.

baynaa said...

Нүүнээ анд, амралтаараа кино үзээд ядаргаанд орлоо шдээ :)

www.voodoo.mn-ы шууд ТВ-г үзэж үзээрэй. Дуу, чанар сайтайн байна лээ шүү.

Blacker said...

Чойномын киног хаанаас, яаж олж үзэв ээ?