Saturday, February 16, 2008

Нээлттэй эхийн төсөл = ??? $



Саяхан мэдээллийн сайтуудаар хэсэж яваад томоохон мэдээллийн технологийн компаниуд нээлттэй эхийн төслүүдйиг ямар үнээр өөртөө нэгтгэж авсан талаарх тоо баримт олсоноо доор хавсаргалаа.

1. Sun нээлттэй эхийн өгөгдлийн сан MySQL -г худалдан авлаа. 1 тэрбум доллар, 2008 он.
2. Red Hat компани Cygnus Solutions -г, $675 сая доллар, 1999 он

3. Citrix компани XenSource -г, $500 сая доллар, 2007 он

4. Yahoo компани Zimbra -г, $350 сая доллар, 2007 он

5. Red Hat компани JBoss -г, $350 сая доллар, 2006 он

6. Novell компани SUSE -г, $210 сая доллар, 2003 он

7. Nokia компани Trolltech -г, $153 сая доллар, 2008 он

Дээрх 7 том худалдан авалтаас гадна :

* SpringSource компани Covalent Technologies -г, 2008 он
* Apple компани CUPS -г, 2007 он
* Sourcefire компани ClamAV -г, 2007 он
* Oracle компани SleepyCat -г, 2006 он
* Oracle компани InnoDB -г, 2005 он

худалдан авч байжээ. Гэвч ямар үнээр худалдаж авсан талаарх мэдээлэл хараахан олдсонгүй.

Харин саяхан томоохон нээлттэй эхийн төслийг өөртөө нэгтгэж байсан Yahoo! маань өөрөө Microsoft -н мэдэлд очих шахлаа. Энэ бол Microsoft -ийн монополь байдал бүр гаарах нэг нөхцөл байлаа. За ямар ч байсан Microsoft -н оролдлого амжилтгүй боллоо. Одоо цаашдаа юу болох болоо. Харж л байхаас ...

1 comment:

baynaa said...

Харин тийм Yahoo-г Микрософт авсан бол бүр аймаар монополь болох байсан нь мэдээж. Харин нээлттэй эхийн төслийг худалдаад авчихаар лиценз нь яадаг юм бол доо... гайхаад л сууж байна. хуучин хувилбаруудыг нь GPL-р хэрэглээд л, шинэ нь болохоор таг хаалттай юм болвуу?