Friday, March 28, 2008

Бразил - Шведийн тоглолтийг Эмират стадионд үзлээ.

Английг хөлбөмбөгийн эх орон гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэгээд ирсэнээсээ хойш боломж гарвал стадионд очоод хөлбөмбөг үзчих юмсан гэж бодоод л байлаа. Харин английн томоохон клубуудын Прьмьер лигийн тоглолтын тасалбарыг зөвхөн гишүүнчлэл бүхий фанатуудад худалддаг юм байна. Гишүүнчлэлтэй болохын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг. Харин нөхөрсөг болон улсын чанартай тоглолтын тасалбарууд бүгдэд нээлттэй. Тийм болохоор тоглолт үзэх асуудлаа түр хойшлуулаад байсан юм.
Өчигдөр буюу 2008-03-26 -ны өдөр Энхбат ахтайгаа хамт Бразил - Шведийн тоглолтыг Арсенал клубын Эмират стадионд очиж үзлээ. Энэ нөхөрсөг тоглолт нь Бразил - Шведийн хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондоо дэлхийн аваргын финалд тоглосны 50 жилийн ойд зориулан зохиогдсон юм.



Тоглолт болох талаар 1 сар орчмын өмнөөс мэдээллийн сувгуудаар цацаж эхэлсэн юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 35£ - 65£ хооронд байсан юм. Сургууль бас бус зүйлсийн зав зайнаас болоод тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнө Арсеналын тасалбар түгээврийн газраас билетээ авчихаад л өдрөө тоолоод суучихсан гэж байгаа. Аз болж завгүй байсныг хэлэх үү тоглолт болох өдөр нэг мэдэхэд л болчихсон байв. Бразил ,Шведийн одуудыг "амьдаар" нь харах нь байна шүү дээ. Сайхаан сайхан.



Метроны буудлаас гарангуут л тоглолтын уур амьсгал аль хэдийнээ орчихсон , гудамжинд пиг хүмүүс. Цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарчихсан байна. Гудамжинд жижиг худалдаанууд гарчихсан Бразил болон Шведийн далбаа, тоглолтонд зориулсан футболк, малгай, тэмдэг мөн түүнчлэн тоглогчдийн нэр дугаар бүхий өмсгөлүүд зарж байна. Хүмүүс дээрхээс худалдаж аваад цааш стадион руу алгуурхан нэг урсгалаар алхалж байлаа.


Яг Арсеналын Эмират стадионы гадна талд

Стадионд орлоо. Зохион байгуулалт бол ярих юм алга. Бүх юм бэлтгэгдсэн. 60 гаруй мянган хүнийг стадионд оруулж гаргана гэдэг бол ёстой амархан юм чинь тэр байна лээ дээ. Тасалбар нь электрон болохоор уншуулаад л орчихно. Би өмнөх блогтоо Арсенал клубын Эмират стадионы талаар бичиж байсан билээ. Сүүлд ашиглалтанд орсныг ч хэлэх үү бүх юм нь маш тухлаг , дотоод зохион байгуулалтыг туршлагатай инженерүүд маш нарийн хийсэн нь шууд мэдэгдэж байлаа.

Бидний үзэх суудал Club Level ангилал болохоор тоглолт үзэхэд хамгийн тохиромжтой байрлал байсан юм. Дээрх зурган дээр бараг харагдаж байгаа байх.
Уул нь тоглолтын тов гарахад Рональдино , Кака зэрэг Бразилийн супер одууд ирж тоглох байсан боловч гэмтлийн улмаас энэ 2 оролцож чадаагүй юм. Гарааны 11 болон сэлгээний тоглогчдыг дор жагсаалаа.

Sweden: Isaksson, Stoor, Mellberg, Majstorovic, Nilsson, Larsson, Svensson, Kallstrom , Ljungberg, Elmander, Rosenberg.
Subs: Shaaban, Dorsin, Allback, Andersson, Bakircioglu, Prica, Wilhelmsson, Risp, Alexandersson.

Brazil: Julio Cesar, Daniel, Lucio, Alex, Richarlyson, Julio Baptista, Silva, Josue, Ribas Diego, Luis Fabiano, Robinho.
Subs: Alves Diego, Rafinha, Marcelo, Hernanes, Lucas, Anderson, Thiago Neves, Rafael Sobis, Leo, Naldo, Pato.

Referee: Mike Riley (Yorkshire).

Тоглолтын нэгдүгээр хагас :
Шүгэл тас ! Тоглолт эхэллээ. Тоглолт эхнээсээ л нэлээд өрсөлдөөнтэй харилцан довтлоод л гоё тоглолт болж байлаа. Тоглогчид гоё техник , бөмбөг таслалт , хууралт үзүүлэх бүрт хүмүүс шуугилдаж алга ташаад л. Хаалга руу цохих боломжтой үед хүмүүс "Shoooot! Shooot!" гэж хашигиралдаад л. Би ч юугаар дутах вэ орилж өгч байгаа юм чинь. За тэгээд хөл бөмбөг стадионд очиж үзнэ гэдэг чинь хоолойгоо сөөлгөж аваад харьдаг юм байна лээ дээ. Хэ хэ. Стадионы атмосфер зүгээр Паб-нд ТВ-р үзэхээс хэдэн 100 дахин илүү юм байна. Тэгээд үзэгчдийн давалгаа яваад л. "Yeahh!" гараа өргөж сандлаасаа босоод л. Тэгээд баруунаас зүүн тийшээ явсан давалгаа тойроод л хүрээд ирнэ. Дахиад л гараа өргөөд босоод "Yeahh!". Хөгжилтэй хөгжилтэй. За ингээд тоглолтоо үзээд хааяа "Yeah!!" -гээ хийчихээд байж байтал шүгэл дуугарч тоглолтын нэгдүгээр хагас өндөрлөлөө. Ямар хурдан 45 минут өнгөрчихөв өө.

Завсарлагаанаар амралтын танхим руу нь ороод тэр хавиар нь жаахан юм сонирхлоо. Энэ танхимийн дотоод зохион байгуулалтыг Эмират стадионы талаар бичлэг дээрх интерактив аялал дээрх Club Level хэсгээс харж болно. Тэр танхимд нь ортол таазнаас өлгөсөн 10 гаран ТВ-р Англи-Францын тоглолтыг гаргаж байлаа. Энэ өдөр Англи-Францын багууд бас нөхөрсөг тоглолт хийж байсан юм. Яаж зүгээр байхав үзээд суучихна биз дээ. Харин яг үзэж байхад Анелкагийн довтолгоог Жеймс дүрэм бусаар хамгаалалт хийж зогсоолоо. Ингээд шүгэл тас. Шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заалаа. Францын Рибери торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцаа 1:0. Сүүлд мэдээгээр үзэж байхад Англи - Францын багуудын тоглолтын цорын ганц гоол нь энэ байсан юм байна лээ. Ингээд Капелло Английн дасгалжуулагчийн ажлаа авсанаасаа хойш анхны ялагдлаа хүлээлээ. Ингээд миний үзэж байгаа жинхэнэ тоглолт эхэлсэн тул буцаад стадион руугаа орлоо.



Тоглолтын 2-р хагас эхлээд удаагүй байтал стадион даяар "Пато! Пато! Пато!" гэж нэгэн дуугаар шуугилдаад эхэллээ. Ингээд тун удалгүй Бразилийн шигшээ баг сэлгээ хийж Андерсен , Пато 2 -г талбайд гаргалаа. Тэгтэл ч Бразилийн тоглолт илт сэргээд эхэллээ шүү. Бөмбөг хаана л байна тэнд Андерсен дамжуулалт , хууралт хийчихсэн явж байлаа. Урт үстэй болохоор нүдэнд тусаад бүр ч андашгүй байгаа юм. Андерсен ёстой сайн байна лээ. (Цаадах чинь МанЮ -д тоглодог болохоор магтаад байгаа юм. ;) ) Ингээд тоглолт нэлээд бужигнаж байтал Шведийн хаалгач бөмбөгийг аюулгүй болгох гэж байгаад Пато-д бөмбөгөө алдчихлаа. Тэгтэл ч Пато эсрэг багийн алдааг ашиглаж хаалганд нэлээд хол зайнаас гоол хийж чадлаа. Гооооллл !!! Үүний дараа Шведүүд хэд хэдэн довтолгоог зохион байгуулж хийсэн боловч Бразилийн нягт хамгаалалтыг нурааж чадалгүй тоглолтыг дуусгалаа. Шведүүд тоглолтын турш маш сайн тоглож хэд хэдэн аюултай довтолгоо хийж Бразилчуудыг сандаргаж байсан боловч өнөөдөр тэдний ялах өдөр биш байлаа. Бразил (1) харин Швед (0).
За ёстой сайхан тоглолт үзчихлээ. Одоо харья даа. Стадионоос гараад нэг жагсаалаар шахуу аажуухан алхаж явсаар метроны буудал дээр очлоо. Тэнд нэг дор олон хүмүүсийг метроны буудал руу оруулахгүйн тулд нэлээд хэдэн жижиг гудамж өнгөртөл тойруулж алхуулаад оруулдаг юм байна. Гудамжны хөдөлгөөнийг нь хаагаад голоор нь жижиг хашаа татчихаж. Голоор нь цагдаагийн хамгаалалттай. Тэгээд хүмүүс тэр хашааг нь тойроод ирэхэд буудал руу орох хүмүүсийн ачаалал яг таардаг юм байна.



Дотор ортол бас пиг хүн. Аргагүй дээ 60 -аад мянган хүн үзсэний нэлээд хувь нь Лондоны гол унаа болсон underground -аар л харина шүү дээ.

3 comments:

Anonymous said...

ayayaya....and yostoi nudend haragdtal saihan toglolt yarij ugluu.odoo setgel gegelzeed gertee uzej chadahh bolichnoo,yanaa.4/1-ees umnu England yavahaas uur argagyu bolgochloo shdee,kkk

Anonymous said...

unii tuluu england-d bgaa bilee hul bumbug l uzeed baihaas uur ui hiihev, saihan um aa

baynaa said...

wow! ямар гоё юм бээ...
Манай Нүүнээгийн тэгвэл ганц нар нь гарч байгаан байна. Англид хөл бөмбөг чинь ёстой жинхэнэ мэргэжлийн спорт гээ биз дээ.