Saturday, February 16, 2008

Нээлттэй эхийн төсөл = ??? $



Саяхан мэдээллийн сайтуудаар хэсэж яваад томоохон мэдээллийн технологийн компаниуд нээлттэй эхийн төслүүдйиг ямар үнээр өөртөө нэгтгэж авсан талаарх тоо баримт олсоноо доор хавсаргалаа.

1. Sun нээлттэй эхийн өгөгдлийн сан MySQL -г худалдан авлаа. 1 тэрбум доллар, 2008 он.
2. Red Hat компани Cygnus Solutions -г, $675 сая доллар, 1999 он

3. Citrix компани XenSource -г, $500 сая доллар, 2007 он

4. Yahoo компани Zimbra -г, $350 сая доллар, 2007 он

5. Red Hat компани JBoss -г, $350 сая доллар, 2006 он

6. Novell компани SUSE -г, $210 сая доллар, 2003 он

7. Nokia компани Trolltech -г, $153 сая доллар, 2008 он

Дээрх 7 том худалдан авалтаас гадна :

* SpringSource компани Covalent Technologies -г, 2008 он
* Apple компани CUPS -г, 2007 он
* Sourcefire компани ClamAV -г, 2007 он
* Oracle компани SleepyCat -г, 2006 он
* Oracle компани InnoDB -г, 2005 он

худалдан авч байжээ. Гэвч ямар үнээр худалдаж авсан талаарх мэдээлэл хараахан олдсонгүй.

Харин саяхан томоохон нээлттэй эхийн төслийг өөртөө нэгтгэж байсан Yahoo! маань өөрөө Microsoft -н мэдэлд очих шахлаа. Энэ бол Microsoft -ийн монополь байдал бүр гаарах нэг нөхцөл байлаа. За ямар ч байсан Microsoft -н оролдлого амжилтгүй боллоо. Одоо цаашдаа юу болох болоо. Харж л байхаас ...

Arsenal FC - Emirates stadium

Энд (Лондон) ирсэнээс хойш блогтоо бичлэг нэмэлгүй их уджээ. Ирээд нэг хэсэг нэлээд юм үзэж дэмий гадуур баахан л тэнэлээ.Тэгээд үзсэн харсанаасаа заримийг бичихээр шийдлээ. Энэ удаад Английн шилдэг багуудын нэг болох Лондоны Арсенал клубын Emirates стадионыг танилцуулж байна.
Энэ стадион нь Лондоны хойд хэсэгт байрладаг бөгөөд 2006 оны 7 сард ашиглалтанд оржээ. Премьер Лигт тоглодог багуудын стадионуудаас суудлыхаа тоогоор (60,355) 2-т бичигддэг юм байна. Харин Манчестер Юнайтед клубын "Old Trafford" стадион 76,000 хүний суудалтайгаар 1-т жагсаж байна. Энэхүү байгууламжийг барьсан өртөг нь 430 сая фунт стерлинг хол давжээ.
Стадион нь хажуудаа Арсенал клубын түүхэн замналыг үзүүлсэн музейтэй юм байна. Музейг Том хүн 6£ төлөөд үзэж болох ба стадионыг танилцуулах багахан аялалд оролцох бол 6£ нэмж төлөх хэрэгтэй.
Тоглолтын тасалбарын үнэ хүмүүсийн сонирхлыг татаж байгаа байх. 2007/2008 улиралд Арсенал клубын тасалбар доор байдлаар үнэ нь гарсан байна.Тасалбар нь ерөнхийдөө "A" ба "B" гэсэн 2 ангилалд хуваагддаг бөгөөд "A" ангилалд Chelsea, Liverpool, Manchester United, Tottenham Hotspur, West Ham United багуудын эсрэг хийх тоглолтууд ордог юм байна. Эд нар хоорондоо ч ёстой гал гартал үздэг болохоор илүү үнэтэй байдаг байх л даа. "A" ангилалын тасалбарууд суудлын байрлалаасаа хамаараад 46£ - 94£ харин "B" ангилал нь 32£ - 66£ хооронд худалдагддаг.
Стадиондоо Арсенал клубын дэлгүүр ажилладаг бөгөөд тэндээ өмсгөл, плакат, бэлэг дурсгалын зүйлс худалддаг юм байна лээ. Намайг очих үеэр "Arsenal vs AC Milan (20/02/2008 UEFA CL)" гэсэн бичигтэй жижиг туг, ороолт, тэмдэг гээд баахан л юм зарж байсан. Энэ тоглолтын тасалбар аль эрт дууссан байсан. Тасалбарыг эртнээс захиалах хэрэгтэй юм шиг байна. Бас хааяа тоглогчидтой уулзах чөлөөт өдөрлөгүүд хааяа зохиогдоно. Тэр өдөр хагас хамгаалагч Abou Diaby -тай хөгжөөн дэмжигчид нь уулзах ажиллагаа болж байсан.
За тэгээд төгсгөлд нь "EMIRATES" cтадионоор виртуал аялал хийхийг урьж байна.