Showing posts with label Football. Show all posts
Showing posts with label Football. Show all posts

Saturday, March 21, 2009

УЕФА 08/09 - Шөвгийн 8 багийн оноолт

2008/2009 улиралын Аваргуудын Лигийн шөвгийн 8-д шалгарсан багуудын оноолт өнөөдөр Nyon хотод гарлаа. Шөвгийн 8-д доорх багууд шалгараад байсан юм.
Клуб--------------------Улс
Arsenal FC--------------England
Chelsea FC--------------England
FC Barcelona------------Spain
FC Bayern München-------Germany
FC Porto----------------Portugal
Liverpool FC------------England
Manchester United FC----England
Villarreal CF-----------Spain
Оноолтыг доор зургаар үзүүллээ.


1. Villarreal CF (ESP) vs Arsenal FC (ENG)
2. Manchester United FC (ENG, holders) vs FC Porto (POR)
3. Liverpool FC (ENG) vs Chelsea FC (ENG)
4. FC Barcelona (ESP) vs FC Bayern München (GER)

Тоглолтууд 4-р сарын 7/8 ба 14/15 ны өдрүүдэд болно. Хагас финалын тоглолтууд 4-р сарын 28/29 ба 5-р сарын 5/6 -нд болно. Энэ жилийн Аваргуудын Лигийн шөвгийн тоглолт 5-р сарын 27нд Италийн Ром хотын "Stadio Olimpico" цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд тэнд энэ жил дахин 2 Англи баг аваргын төлөө тоглох болтугай гэсэн ерөөлөөр энэ бичлэгээ дуусгаяааа.

Sunday, August 17, 2008

Английн Премьер лигийн шинэ улирлын тоглолт эхэллээ.

За энэ зун ч бас дэлхий дахинд спортын уралдаан тэмцээний хувьд уйдахааргүй өнгөрлөө.
Английн болон бусад улс орнуудын лигийн тоглолтууд дөнгөж дуусаад төд удалгүй 6 сарын 7 нд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Австри , Швецарь улсуудад эхэлсэн билээ. Европын шилдэг 16 баг (Жич: Англи шилдгийн шилдэг учраас оролцох боломжгүй болсон юм.) хөлбөмбөгийн ногоон талбай дээр хүчээ үзсэнээс Испаний баг хүчирхэг Германчуудыг буулгаж авснаар Евро 2008 аваргын цомыг хүртсэн билээ.
Дараа нь залгуулаад манай өмнөд хөршид зохиогдож буй Олимпийн тоглолт эхлээд одоо ид дундаа явагдаж байна. Манай мэдээллийн сувгууд өөрийн орны тамирчдийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай дамжуулж байгаа нь сайшаалтай байна. Манай улс одоогийн байдлаар жү-до бөхийн төрөлд Олимпийн аварга , буудлагын төрлөөр Олимпийн дэд аваргатай болоод байна. Цааш өрсөлдөж буй монголын тамирчиддаа амжилт хүсье!
Харин цаана чинь бас зэрэгцээд Премьер лиг эхэлчихлээ. Аваргын төлөө өрсөлдөх магадлалтай Arsenal, Chelsea , Liverpool , Manchester United , Tottenham Hotspur багуудын одоогоор хийгээд байгаа наймааг доор хавсаргалаа.

ARSENAL

IN: Aaron Ramsey (Cardiff City, £5million), Samir Nasri (Marseille, undisclosed), Amaury Bischoff (Werder Bremen, undisclosed)

OUT: Mathieu Flamini (AC Milan, free transfer), Jens Lehmann (VfB Stuttgart, free transfer), Alexander Hleb (Barcelona, £11.8million), Gilberto (Panathinaikos, undisclosed)

Chelsea

IN: Jose Bosingwa (FC Porto, £16million), Deco (Barcelona, £8million),

OUT: Ben Sahar (Portsmouth, loan), Hernan Crespo (released), Slobodan Rajkovic (FC Twente, loan), Steve Sidwell (Aston Villa, £5million), Claude Makelele (Paris St Germain, free transfer), Khalid Boulahrouz (VfB Stuttgart, undisclosed), Tal Ben Haim (Manchester City, undisclosed)

Liverpool

IN: Philipp Degen, (Borussia Dortmund, free transfer), Andrea Dossena (Udinese, undisclosed), Diego Cavaleri (Palmeiras, undisclosed), Emmanuel Mendy (Murcia Deportivo, undisclosed), David Ngog (Paris St Germain, undisclosed), Robbie Keane (Tottenham Hotspur, £19million)

OUT: Harry Kewell (Galatasary, free transfer), John Arne Riise (AS Roma, £3.96million), Anthony Le Tallec (Le Mans, undisclosed) Peter Crouch (Portsmouth, £11million), Scott Carson (West Bromwich Albion, £3.25million), Danny Guthrie (Newcastle United, undisclosed), Sebastian Leto (Olympiacos, loan)

Manchester United

OUT: Gerard Pique (Barcelona, undisclosed), Kieran Lee (Oldham Athletic, free), Chris Eagles (Burnley, undisclosed), Danny Simpson (Blackburn Rovers, loan)

Tottenham Hotspur

IN: Luka Modric (Dinamo Zagreb, £16.6million), Giovani dos Santos (Barcelona, £4.7million), John Bostock (Crystal Palace, £700,000), Heurelho Gomes (PSV Eindhoven, undisclosed), David Bentley (Blackburn Rovers, undisclosed), Cesar Sanchez (Real Zaragoza, undisclosed).

OUT: Simon Dawkins (Leyton Orient, loan), Paul Robinson (Blackburn Rovers, £3.5million), Pascal Chimbonda (Sunderland, undisclosed), Robbie Keane (Liverpool, £19million), Anthony Gardner (Hull City, £2.5million), Steed Malbranque (Sunderland, undisclosed), Younes Kaboul (Portsmouth, undisclosed)

Friday, March 28, 2008

Бразил - Шведийн тоглолтийг Эмират стадионд үзлээ.

Английг хөлбөмбөгийн эх орон гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэгээд ирсэнээсээ хойш боломж гарвал стадионд очоод хөлбөмбөг үзчих юмсан гэж бодоод л байлаа. Харин английн томоохон клубуудын Прьмьер лигийн тоглолтын тасалбарыг зөвхөн гишүүнчлэл бүхий фанатуудад худалддаг юм байна. Гишүүнчлэлтэй болохын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг. Харин нөхөрсөг болон улсын чанартай тоглолтын тасалбарууд бүгдэд нээлттэй. Тийм болохоор тоглолт үзэх асуудлаа түр хойшлуулаад байсан юм.
Өчигдөр буюу 2008-03-26 -ны өдөр Энхбат ахтайгаа хамт Бразил - Шведийн тоглолтыг Арсенал клубын Эмират стадионд очиж үзлээ. Энэ нөхөрсөг тоглолт нь Бразил - Шведийн хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондоо дэлхийн аваргын финалд тоглосны 50 жилийн ойд зориулан зохиогдсон юм.



Тоглолт болох талаар 1 сар орчмын өмнөөс мэдээллийн сувгуудаар цацаж эхэлсэн юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 35£ - 65£ хооронд байсан юм. Сургууль бас бус зүйлсийн зав зайнаас болоод тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнө Арсеналын тасалбар түгээврийн газраас билетээ авчихаад л өдрөө тоолоод суучихсан гэж байгаа. Аз болж завгүй байсныг хэлэх үү тоглолт болох өдөр нэг мэдэхэд л болчихсон байв. Бразил ,Шведийн одуудыг "амьдаар" нь харах нь байна шүү дээ. Сайхаан сайхан.



Метроны буудлаас гарангуут л тоглолтын уур амьсгал аль хэдийнээ орчихсон , гудамжинд пиг хүмүүс. Цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарчихсан байна. Гудамжинд жижиг худалдаанууд гарчихсан Бразил болон Шведийн далбаа, тоглолтонд зориулсан футболк, малгай, тэмдэг мөн түүнчлэн тоглогчдийн нэр дугаар бүхий өмсгөлүүд зарж байна. Хүмүүс дээрхээс худалдаж аваад цааш стадион руу алгуурхан нэг урсгалаар алхалж байлаа.


Яг Арсеналын Эмират стадионы гадна талд

Стадионд орлоо. Зохион байгуулалт бол ярих юм алга. Бүх юм бэлтгэгдсэн. 60 гаруй мянган хүнийг стадионд оруулж гаргана гэдэг бол ёстой амархан юм чинь тэр байна лээ дээ. Тасалбар нь электрон болохоор уншуулаад л орчихно. Би өмнөх блогтоо Арсенал клубын Эмират стадионы талаар бичиж байсан билээ. Сүүлд ашиглалтанд орсныг ч хэлэх үү бүх юм нь маш тухлаг , дотоод зохион байгуулалтыг туршлагатай инженерүүд маш нарийн хийсэн нь шууд мэдэгдэж байлаа.

Бидний үзэх суудал Club Level ангилал болохоор тоглолт үзэхэд хамгийн тохиромжтой байрлал байсан юм. Дээрх зурган дээр бараг харагдаж байгаа байх.
Уул нь тоглолтын тов гарахад Рональдино , Кака зэрэг Бразилийн супер одууд ирж тоглох байсан боловч гэмтлийн улмаас энэ 2 оролцож чадаагүй юм. Гарааны 11 болон сэлгээний тоглогчдыг дор жагсаалаа.

Sweden: Isaksson, Stoor, Mellberg, Majstorovic, Nilsson, Larsson, Svensson, Kallstrom , Ljungberg, Elmander, Rosenberg.
Subs: Shaaban, Dorsin, Allback, Andersson, Bakircioglu, Prica, Wilhelmsson, Risp, Alexandersson.

Brazil: Julio Cesar, Daniel, Lucio, Alex, Richarlyson, Julio Baptista, Silva, Josue, Ribas Diego, Luis Fabiano, Robinho.
Subs: Alves Diego, Rafinha, Marcelo, Hernanes, Lucas, Anderson, Thiago Neves, Rafael Sobis, Leo, Naldo, Pato.

Referee: Mike Riley (Yorkshire).

Тоглолтын нэгдүгээр хагас :
Шүгэл тас ! Тоглолт эхэллээ. Тоглолт эхнээсээ л нэлээд өрсөлдөөнтэй харилцан довтлоод л гоё тоглолт болж байлаа. Тоглогчид гоё техник , бөмбөг таслалт , хууралт үзүүлэх бүрт хүмүүс шуугилдаж алга ташаад л. Хаалга руу цохих боломжтой үед хүмүүс "Shoooot! Shooot!" гэж хашигиралдаад л. Би ч юугаар дутах вэ орилж өгч байгаа юм чинь. За тэгээд хөл бөмбөг стадионд очиж үзнэ гэдэг чинь хоолойгоо сөөлгөж аваад харьдаг юм байна лээ дээ. Хэ хэ. Стадионы атмосфер зүгээр Паб-нд ТВ-р үзэхээс хэдэн 100 дахин илүү юм байна. Тэгээд үзэгчдийн давалгаа яваад л. "Yeahh!" гараа өргөж сандлаасаа босоод л. Тэгээд баруунаас зүүн тийшээ явсан давалгаа тойроод л хүрээд ирнэ. Дахиад л гараа өргөөд босоод "Yeahh!". Хөгжилтэй хөгжилтэй. За ингээд тоглолтоо үзээд хааяа "Yeah!!" -гээ хийчихээд байж байтал шүгэл дуугарч тоглолтын нэгдүгээр хагас өндөрлөлөө. Ямар хурдан 45 минут өнгөрчихөв өө.

Завсарлагаанаар амралтын танхим руу нь ороод тэр хавиар нь жаахан юм сонирхлоо. Энэ танхимийн дотоод зохион байгуулалтыг Эмират стадионы талаар бичлэг дээрх интерактив аялал дээрх Club Level хэсгээс харж болно. Тэр танхимд нь ортол таазнаас өлгөсөн 10 гаран ТВ-р Англи-Францын тоглолтыг гаргаж байлаа. Энэ өдөр Англи-Францын багууд бас нөхөрсөг тоглолт хийж байсан юм. Яаж зүгээр байхав үзээд суучихна биз дээ. Харин яг үзэж байхад Анелкагийн довтолгоог Жеймс дүрэм бусаар хамгаалалт хийж зогсоолоо. Ингээд шүгэл тас. Шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заалаа. Францын Рибери торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцаа 1:0. Сүүлд мэдээгээр үзэж байхад Англи - Францын багуудын тоглолтын цорын ганц гоол нь энэ байсан юм байна лээ. Ингээд Капелло Английн дасгалжуулагчийн ажлаа авсанаасаа хойш анхны ялагдлаа хүлээлээ. Ингээд миний үзэж байгаа жинхэнэ тоглолт эхэлсэн тул буцаад стадион руугаа орлоо.



Тоглолтын 2-р хагас эхлээд удаагүй байтал стадион даяар "Пато! Пато! Пато!" гэж нэгэн дуугаар шуугилдаад эхэллээ. Ингээд тун удалгүй Бразилийн шигшээ баг сэлгээ хийж Андерсен , Пато 2 -г талбайд гаргалаа. Тэгтэл ч Бразилийн тоглолт илт сэргээд эхэллээ шүү. Бөмбөг хаана л байна тэнд Андерсен дамжуулалт , хууралт хийчихсэн явж байлаа. Урт үстэй болохоор нүдэнд тусаад бүр ч андашгүй байгаа юм. Андерсен ёстой сайн байна лээ. (Цаадах чинь МанЮ -д тоглодог болохоор магтаад байгаа юм. ;) ) Ингээд тоглолт нэлээд бужигнаж байтал Шведийн хаалгач бөмбөгийг аюулгүй болгох гэж байгаад Пато-д бөмбөгөө алдчихлаа. Тэгтэл ч Пато эсрэг багийн алдааг ашиглаж хаалганд нэлээд хол зайнаас гоол хийж чадлаа. Гооооллл !!! Үүний дараа Шведүүд хэд хэдэн довтолгоог зохион байгуулж хийсэн боловч Бразилийн нягт хамгаалалтыг нурааж чадалгүй тоглолтыг дуусгалаа. Шведүүд тоглолтын турш маш сайн тоглож хэд хэдэн аюултай довтолгоо хийж Бразилчуудыг сандаргаж байсан боловч өнөөдөр тэдний ялах өдөр биш байлаа. Бразил (1) харин Швед (0).
За ёстой сайхан тоглолт үзчихлээ. Одоо харья даа. Стадионоос гараад нэг жагсаалаар шахуу аажуухан алхаж явсаар метроны буудал дээр очлоо. Тэнд нэг дор олон хүмүүсийг метроны буудал руу оруулахгүйн тулд нэлээд хэдэн жижиг гудамж өнгөртөл тойруулж алхуулаад оруулдаг юм байна. Гудамжны хөдөлгөөнийг нь хаагаад голоор нь жижиг хашаа татчихаж. Голоор нь цагдаагийн хамгаалалттай. Тэгээд хүмүүс тэр хашааг нь тойроод ирэхэд буудал руу орох хүмүүсийн ачаалал яг таардаг юм байна.



Дотор ортол бас пиг хүн. Аргагүй дээ 60 -аад мянган хүн үзсэний нэлээд хувь нь Лондоны гол унаа болсон underground -аар л харина шүү дээ.

Saturday, February 16, 2008

Arsenal FC - Emirates stadium

Энд (Лондон) ирсэнээс хойш блогтоо бичлэг нэмэлгүй их уджээ. Ирээд нэг хэсэг нэлээд юм үзэж дэмий гадуур баахан л тэнэлээ.Тэгээд үзсэн харсанаасаа заримийг бичихээр шийдлээ. Энэ удаад Английн шилдэг багуудын нэг болох Лондоны Арсенал клубын Emirates стадионыг танилцуулж байна.
Энэ стадион нь Лондоны хойд хэсэгт байрладаг бөгөөд 2006 оны 7 сард ашиглалтанд оржээ. Премьер Лигт тоглодог багуудын стадионуудаас суудлыхаа тоогоор (60,355) 2-т бичигддэг юм байна. Харин Манчестер Юнайтед клубын "Old Trafford" стадион 76,000 хүний суудалтайгаар 1-т жагсаж байна. Энэхүү байгууламжийг барьсан өртөг нь 430 сая фунт стерлинг хол давжээ.
Стадион нь хажуудаа Арсенал клубын түүхэн замналыг үзүүлсэн музейтэй юм байна. Музейг Том хүн 6£ төлөөд үзэж болох ба стадионыг танилцуулах багахан аялалд оролцох бол 6£ нэмж төлөх хэрэгтэй.
Тоглолтын тасалбарын үнэ хүмүүсийн сонирхлыг татаж байгаа байх. 2007/2008 улиралд Арсенал клубын тасалбар доор байдлаар үнэ нь гарсан байна.Тасалбар нь ерөнхийдөө "A" ба "B" гэсэн 2 ангилалд хуваагддаг бөгөөд "A" ангилалд Chelsea, Liverpool, Manchester United, Tottenham Hotspur, West Ham United багуудын эсрэг хийх тоглолтууд ордог юм байна. Эд нар хоорондоо ч ёстой гал гартал үздэг болохоор илүү үнэтэй байдаг байх л даа. "A" ангилалын тасалбарууд суудлын байрлалаасаа хамаараад 46£ - 94£ харин "B" ангилал нь 32£ - 66£ хооронд худалдагддаг.
Стадиондоо Арсенал клубын дэлгүүр ажилладаг бөгөөд тэндээ өмсгөл, плакат, бэлэг дурсгалын зүйлс худалддаг юм байна лээ. Намайг очих үеэр "Arsenal vs AC Milan (20/02/2008 UEFA CL)" гэсэн бичигтэй жижиг туг, ороолт, тэмдэг гээд баахан л юм зарж байсан. Энэ тоглолтын тасалбар аль эрт дууссан байсан. Тасалбарыг эртнээс захиалах хэрэгтэй юм шиг байна. Бас хааяа тоглогчидтой уулзах чөлөөт өдөрлөгүүд хааяа зохиогдоно. Тэр өдөр хагас хамгаалагч Abou Diaby -тай хөгжөөн дэмжигчид нь уулзах ажиллагаа болж байсан.
За тэгээд төгсгөлд нь "EMIRATES" cтадионоор виртуал аялал хийхийг урьж байна.

Friday, December 21, 2007

UEFA CL 07/08 - First knockout round

Аваргуудын лигийн шилдэг 16 багийн нэрс тодроод байгаа бөгөөд доорх байдлаар оноолтууд гарчээ. Оноолтоос харахад гал гарсан тоглолтууд нэлээд болох шинжтэй байна. Эдгээрээс AC Roma vs Real Madrid болон Arsenal vs AC Milan багуудын тоглолт сонирхол татахуйц болох байх. За тэгээд шилдэг 16-д муу багууд ордоггүй нь мэдээж. Английн Premier League -т тоглодог 4 баг маань шалгарсанд юуны өмнө сайхан л байна. Liverpool хэсгийн тоглолтуудаа жаахан муухан эхэлсэн боловч эцсийн мөчид юу чаддагаа харуулж чадлаа.

Schalke - Porto
Roma - Real Madrid
Olympiacos - Chelsea
Liverpool - Internazionale
Celtic - Barcelona
Lyon - Man. United
Fenerbahçe - Sevilla
Arsenal - Milan

Хасагдах тойргийн эхний тоглолтууд 2008 оны 02/10, 02/20 -нд болно. Дараачийн тоглолтууд 2008 оны 04/03, 05/03, 11/03 -ны өдрүүдэд болно.

Monday, November 19, 2007

ЕВРО - 2008 урьдчилсан шатны тоглолтууд

Чансаа цар хүрээгээрээ Дэлхийн аваргын дараа ордог Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг ирэх жил буюу 2008 онд Австри , Швейцарь орнууд хамтран зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү тэмцээн 4 жилд 1 удаа зохиогддог бөгөөд европын 16 шилдэг баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж аваргаа тодруулдаг юм. Юуны өмнө тэмцээн анх зохиогдсоноос хойш ямар ямар улсууд тивийнхээ аварга болж байсныг доор жагсаан бичлээ.
2002 - 2004 Грек
1998 - 2000 Франц
1994 - 1996 Герман
1990 - 1992 Дани
1986 - 1988 Голланд
1982 - 1984 Франц
1978 - 1980 Герман
1974 - 1976 Чехсловак
1970 - 1972 Герман
1966 - 1968 Итали
1962 - 1964 Испани
1958 - 1960 ЗСБНХУ
Одоогийн байдлаар (2007.11.19) ЕВРО 2008 -н урьдчилсан шатны тоглолтууд ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд нийт 50 баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Зохион байгуулагч 2 орны баг шууд оролцох эрхтэй байгаа. Харин урьдчилсан шатанд хэсгээсээ 1 , 2-р байраар шалгарч чадсан багууд ирэх жил Австрийг зорих юм. Тод хараар тэмдэглэгдсэн багууд оролцох эрхээ аваад байна.


Ирэх лхагва гаригт хэсгийн сүүлийн тоглолтууд явагдах бөгөөд Европ тивийн хөл бөмбөгийн ногоон талбайн шилдэгүүд аль улсууд болох бол?

Saturday, September 01, 2007

Аваргуудын лиг (07-08) -ийн шилдэг 31 багийн нэрс тодорлоо.

За энд тэнд Хөлбөмбөгийн лигийн тоглолтууд эхлээд ТВ-р үзэх юмтай , мэдээгээр сонсох сонинтой сайхан байнаа. Багуудын наймаа худалдаа дуусаад одоо жинхэнэ хэн нь хэн бэ гэдгийг үзэх цаг ирлээ дээ. 8-р сарын 29 -ний өдрийн урьдчилсан тоглолтуудын дараагаар Аваргуудын лигийн шилдэг 31 багийн нэрс тодорлоо. Учир нь AEK ба Sevilla багуудын тоглолт хойшилсонтой холбоотой юм. Үүний дараа 8 хэсэгт хуваагдах сугалаа явагдсан бөгөөд доорх байдлаар багууд хуваагдлаа.

Group A : Liverpool , Porto , Beşiktaş , Marseille

Group B : Valencia , Rosenborg , Chelsea , Schalke

Group C : Olympiacos , Bremen , Real Madrid , Lazio

Group D : Celtic , Milan , Benfica , Shakhtar

Group E : Lyon , Barcelona , Stuttgart , Rangers

Group F : Roma , Sporting , Man. United , Dynamo Kyiv

Group G : PSV , Internazionale , Fenerbahçe , CSKA Moskva

Group H : Steaua , Arsenal , Slavia , Sevilla/AEK

Хэсгийн тоглолтууд 9 сарын 18 -аас 12 сарын 12 -нийг хүртэл үргэлжилнэ.

Аваргуудын лиг ийм хурдан эхэлчихлээ гэж үү дээ... :)

Sunday, July 29, 2007

Азийн аваргын цомыг Ирак хүртлээ.


Азийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн цомын тэмцээн өнөөдөр (2007.07.29) өндөрлөлөө. Сая аваргын төлөөх тоглолтыг үзчихээд энэ бичлэгийг бичиж байна. Энэ удаагийн тэмцээн Индонез , Малайз , Тайланд , Вьетнам гэсэн 4 улсад зохиогдсон юм. Би ч хэсгийн тоглолтуудыг хальт мөлт үзсэн бөгөөд сүүлд 1/8 хойш л сайн сууж үзлээ. Юуны өмнө уг тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ТВ5 телевизийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
Энэ удаад медалийн төлөөх тоглолтын дүнг танилцуулахаар шийдлээ.
Хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн зүүн азийн багууд болох Япон ба Солонгосын багуудын хооронд боллоо. Гэвч сүүлийн зохиогдсон 2 удаагийн тэмцээнд аваргалаад байсан Японы баг энэ удаа медальгүй нутгийн зүг мордлоо. Энэ жил Японы баг үнэндээ азгүй бас муу тоглолоо. Тоглолтын 56 дахь минутанд Солонгосын багийн тоглогч бохир тоглолт гаргасны улмаас 2 дахь шар картаа авч талбайгаас хөөгдлөө. Гэвч Япончууд 10 хүний эсрэг үндсэн цагийн 40 минут түүн дээр нэмэлт цагийн 30 минут нийтдээ бүхэл бүтэн цаг гаран тоглоод Гоол оруулж чадсангүй. Харин ч Солонгосчууд хүн дутуу хэдий ч хэд хэдэн удаа эсрэг багаа сандаргаад авч байлаа. Тоглолтын нэмэлт цагт багууд хэн хэнийхээ хаалганд бөмбөг оруулж чадаагүй тул эцсийн ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа. Ингээд 6:5 харьцаагаар Солонгосчууд хүрэл медалийг гардан авлаа.
Аваргын цомын төлөөх тоглолт
Энэ тоглолт Саудын Араб болон Иракийн хооронд боллоо. Эдгээр улсууд нь хөрш залгаа улсууд бөгөөд хоорондоо ахан дүүс гэж хүндлэлцдэг юм байна лээ. Энэхүү 2 багууд аваргын төлөөх тоглолт хүртэл нэг ч хожигдолгүй ирсэн бөгөөд зүүн азийн Япон , Солонгос гэсэн хүчтэй багуудыг буулган авч чадсан юм. Бямба гарагт болсон хүрэл медалийн тоглолтыг бодвол илүү сонирхолтой тоглолт боллоо гэж би бодож байна. Үнэхээр хурдтай хүчтэй довтолгоо , эгзэгтэй агшинууд өөр зүйл анхаарах боломж олгохгүй байсан шүү. Тоглолтын 73 дахь минутад Иракийн багийн ахлагч Younes Mahmud булангийн цохилтыг толгойгоороо мөргөж эсрэг багийн хаалганд оруулснаар түүхэндээ анх удаа Азийн цомыг эх нутагтаа авчрах боломжийг нээж өглөө. Тоглолт (1:0) харьцаагаар өндөрлөж Иракчууд аваргын цомыг гардан авлаа. Тоглолтын талаар товчхон танилцуулахад ийм байна.

Бид сүүлийн хэдэн жил Ирак л гэхээр цус урсгасан дайн байлдаан , бөмбөг дэлбэрэлт , террорист халдлага болдог газар гэж шууд санаанд ордог болоод байгаа билээ. Гэвч тэд бүгдээрээ муу хүмүүс биш , тэнд энгийн номхон ард иргэд , дайныг эсэргүүцэгчид , энгийн тайван амьдралыг хүссэн бидэнтэй л адил хүмүүс бий. Спорт гэдэг үнэхээр агуу зүйл. Спорт нь арьсны өнгө, шашин шүтлэг, баян ядуу улс байна уу гэдгийг ялгахгүй тэгш эрх олгодогийг энэхүү тэмцээн батлаад өгч байгаа юм шиг надад санагдлаа. Хэдий эх оронд нь дайн байлдаан болж тогтворгүй байгаа хэдий ч Иракийн 23 тоглогч сэтгэл санааны хүнд нөхцөл , хүчтэй өрсөлдөгч нараа ялан дийлж энэ удаа аваргын цомыг гардан авлаа. Тоглолтын дундуур тайлбарлагч Иракын зарим тоглогчид энэ дайны шуурганд ар гэрээ алдсан хүмүүс байгааг дурьдаж байлаа. Ийм сэтгэл санааны хүнд нөхцөлд тамирчдаас амжилт гарна гэдэг хэцүү ч тэд энх тайвны төлөө энэ бүгдийг хийсэн юм шиг сэтгэгдэл надад төрж байлаа. Иракийн талаар нэг ч гэсэн таатай мэдээ хүргэж байгаадаа сэтгэл хангалуун байна. :-)
Биеийн тамир мандтугай!
Хүж дэлхий амгалан байг!

Thursday, May 10, 2007

Хөл бөмбөгийн хөгжилтэй агшин...

Энэ удаад хөл бөмбөгийн хөгжилтэй агшинг та бүхэнд хүргэж байна. Одууд хүртэл худлаа баашлахыг үзүүлж өгөх юм даа. Надад их хөгжилтэй санагдлаа. Юуны өмнө Youtube гэдэг дүүдээ баярлалаа. ;-)
Нэгдүгээр хэсэг:


Хоёрдугаар хэсэг:

Wednesday, May 02, 2007

Аваргуудын лигийн эргэн тойронд

Би хөлбөмбөгийн талаар бичихгүй байж ёстой чадахгүй нь. Энэ миний дуртай спортуудын нэг л дээ. Өөрөө тоглож чадахгүй ч үзэх дуртай гэж жигтэйхэн. Сүүлийн хэдэн жил намайг ч ажлын хажуугаар овоо олон шөнө нойргүй хонуулж байгаа нөхөр байгаа юм даа. Одоо цаг 01:30 AM болж байна. Цаг гарангийн дараа Аваргуудын лигт хүч үзэж буй AC Milan(Italy) vs Manchester United(England) багуудын тоглолт эхлэх гэж байна. Өмнөх тоглолтон дээр ManU өөрийн талбай дээрээ AC Milan -г (3:2) харьцаагаар буулган аваад байгаа юм. Ер нь багуудын тоглолтыг харж байхад өөрийн талбай дээрээ илүү тоглодог нь ажиглагддаг юм. Арга ч үгүй биз дээ стадион , хөгжөөн дэмжигч нар гээд л... Энэ шөнийн тоглолт ч халуухан юм болно доо. Энэ тоглолтыг W.Rooney ба Kaka -ийн хоорондох тулаан гэж би хэлмээр байна. Улаан чөтгөрүүдээ хараад л суучихна даа. Би нуулгүй хэлэхэд Английн багуудыг дэмждэг юм. Тоглолтуудыг нь үзэхэд ч урамтай шүү. Даанч яг Английн шигшээ багынхан гэж бүгд одууд мөртлөө нийлээд тоглохоор нь нөгөө хөл бөмбөгийн бурхан нь нисээд явчихдаг юм. Ямар ч байсан Manchester фанатуудынхаа итгэлийг алдахгүй биз ээ. ;)
Өчигдөр Chelsea vs Liverpool тоглоод , ямар ч байсан шигшээ тоглолтонд Liverpool үлдэж чадлаа. Хэдийгээр Liverpool айлын талбай дээр (1:0) харьцаагаар хожигдсон ч нутаг дээрээ яаж тоглодогоо харуулж чадлаа. Өчигдрийн тоглолтын гол баатраар Liverpool -н хаалгач Pepe Reina тодруулсан гэхэд маргах хүн гарахгүй болов уу. Тоглолтын үндсэн цаг (0:1) -н харьцаагаар Liverpool -н хожлоор өндөрлөсөн бөгөөд дараагийн шатанд шалгарах багийг 11 метрийн торгуулын цохилтоор тодруулсан юм. Ингээд (1:4 p) харьцаагаар Liverpool шалгарлаа. Дажгүй шүү болж байна. Би ер нь Chelsea-г дэмждэггүй юм. Нэг мөнгөтэй гар гарч ирээд баахан шилдэг тоглогч нарыг багтаа цуглуулчихсан. Дэмждэг багуудаас маань олон ч хүнийг Chelsea -дээ авсан даа. Миний эргэн тойрны найзуудын ярьж байгаа нь Chelsea л гэх юм. Би ер нь давуу хүчтэй талыг хэт дөвийлгөн дэмжихийг бодит байдал төдийлөн саашаадаггүй юм. Тэгээд л ингэдэг байх. Харин манай ах Arsenal -н улаан фен. Даанч энэ жил Arsenal ямар ч цом байхгүй хомоол хамаад таарлаа даа. Ирэх жил хол байна даа хол байна. За лаг спортын тайлбарлагч шиг баахан бурчихлаа. Бичээд байвал бичээд л байх юм шиг байна. Хэ хэ хэ. Гэхдээ л миний бодол. Дараа хэдүүлээ сайхан хөл бөмбөг яринаа.
Харин финалын тоглолтонд Liverpool -н эсрэг хэн нь үлдэх бол?