Showing posts with label Other. Show all posts
Showing posts with label Other. Show all posts

Saturday, July 05, 2008

London Pride Parade 08'

2008 оны 7 сарын 5 өдөр.
Өнөөдөр тохиолдсон сониноо та бүхэнтэй хуваалцахаар бичиж байна. Өнөөдөр Лондонгийн зүүн хойд хэсэгт байдаг хуучин номын дэлгүүр орохоор гэрээсээ гараваа. Зуны улирал эхлээд жуулчид нь цуваад эхэлчихсэн чинь хаашаа ч явсан пиг хүн, замын түгжээ. Ядаж байхад өнөөдөр хагас сайн өдөр болохоор төв дэлгүүртэй гудамжууд нь хүнээ багтааж ядаж байгаа л даа. Хэдэн автобус дамжиж байж Оксфорд стрийт арай гэж ортол "Орой 5 цаг хүртэл гудамж хаалттай тул өөр чиглэлээр явна. Замын түгжрэл маш их байна" гээд жолооч нь автобусаа унтраагаад нам зогслоо. За ингэж байхаар ойролцоох underground орж цаашаа явъя гээд цааш алхлаа. Тэгээд жаахан алхаж байтал гудамжинд баахан хүн , замын 2 талаар хашлага тавчихаж. За энд нэг ажиллагаа болж байгаа байгаа юм байна. Нөгөө гайхал хатан хаан энэ тэр нь явж өнгөрөх гэж байгаа юм байхдаа гэтэл бишээ. Гудамжны нөгөө талд л хүмүүс шүгэлдээд л , хөгжим дуугараад л. Нэг парад маягийн юм болох янзтай дагаа. Телевизийхэн бас тоног төхөөрөмжөө бэлдэж байх юм. Хажуудаа байгаа хүнээс асуутал "London Pride Parade" болох гэж байна гэнэ. Тэгээд юу болдог юм гэсэн чинь харин Английн нөгөө ижил хүйстэн хүнд гарууд чинь эрхээ хамгаалж жил бүр ийм парад зохион байгуулдаг гэнэ. Би ч дээхэн үед (өөрөө ахмад настан хүн шиг :) хэхэ ) аав ээж , ах эгч нарын Сүхбаатарын талбай дээр Майн баяраар жагсдаг парадаас өөр юм бараг мэдэхгүй болохоор сонирхолтой санагдаад явчихлаа шүү. Хэ хэ жаахан хардаг хэрэгээ хө. Гэхдээ ижил хүйстний парад байхдаа яахав дээ. Хүмүүс ер нь яагаад энэ замыг сонгодог байнаа? ... Харахад сайхан залуучууд , хүүхнүүд л байх юм. Англид хуулиараа зөвшөөрчихсөн болохоор нөгөө хэцүү нөхдүүд чинь энд л чөлөөтэй байдаг юм шиг байна.
Эр эм нь мэдэгдэхгүй юмнууд наашаа цаашаа сүлжилдээд л арай эхлээгүй байгаа бололтой. Гутал хувцасных нь өнгөнд нүд гялбахаар ягаан , цэнхэр. Сайхан чөлөөтэй гарууд байна лээ дээ , харин ч нэг. За тэгээд дундуур нь явж хэдэн зураг утсаараа авлаа.

Энд дарж бусад зурагнуудыг сонирхоно биз.
Харин нэг сонирхолтой санагдсан юм нь парадын хамгийн сүүлд 3 ,4 хогны болон цэвэрлэгээний машин эгнээ болчихсон араас нь цэвэрлээд явж байх юм. Парад дөнгөж явж өнгөрлөө - гудамж цэвэрхэн. Нөгөө хог , тууз дарцаг энээ тэрээ нь новшроод үлдэхгүй сайхан цэвэрхэн гудамж.

(P.S - Ямар нэг сурталчилгаа биш болно.)

Monday, September 03, 2007

Хичээлийн шинэ жилээ гэж ...

Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр.
Гэхдээ 9 сарын 1 биш л дээ. Тэр нь амралтын өдөр таарчихсан юм. Зуны хэдэн сар нам гүм байсан сургууль , цэцэрлэгүүд өнөөдөр хөл хөдөлгөөнөөр дүүрэн байгаа биз ээ. Цэцгийн баглаа , ангийн багш , удаан уулзаагүй найзууд , шинэ сурагч , будаг нь үнэртсэн цэвэрхэн анги , цэг ч бичээгүй шинэхэн дэвтэр ... Хичээлийн шинэ жилээ гэж сайхан даа сайхан.
Мөлхөө ангийнхан , дунд сургуулийн сурагчид , их сургуулийн оюутан , багш хэмээх ариун үйлстэн та бүхэнд 2007 - 08 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе ээ!
Бүгдэд нь амжилт хүсье ! :)

Friday, March 16, 2007

Миний дуртай богино хүүхэлдэйн кино

One man band (04:31)
Pixar Animation studio (2005)
Богинохон ч гэсэн ёстой хөөрхөн кино байгаа юм.
Та бүхэн сонирхоод үзээрэй.



Өмнө байсан youtube дэх хаяг өөрчлөгдсөн тул Энэхүү хаягаас хүүхэлдэйн киногоо хүлээн авч үзнэ үү.