Wednesday, May 02, 2007

Аваргуудын лигийн эргэн тойронд

Би хөлбөмбөгийн талаар бичихгүй байж ёстой чадахгүй нь. Энэ миний дуртай спортуудын нэг л дээ. Өөрөө тоглож чадахгүй ч үзэх дуртай гэж жигтэйхэн. Сүүлийн хэдэн жил намайг ч ажлын хажуугаар овоо олон шөнө нойргүй хонуулж байгаа нөхөр байгаа юм даа. Одоо цаг 01:30 AM болж байна. Цаг гарангийн дараа Аваргуудын лигт хүч үзэж буй AC Milan(Italy) vs Manchester United(England) багуудын тоглолт эхлэх гэж байна. Өмнөх тоглолтон дээр ManU өөрийн талбай дээрээ AC Milan -г (3:2) харьцаагаар буулган аваад байгаа юм. Ер нь багуудын тоглолтыг харж байхад өөрийн талбай дээрээ илүү тоглодог нь ажиглагддаг юм. Арга ч үгүй биз дээ стадион , хөгжөөн дэмжигч нар гээд л... Энэ шөнийн тоглолт ч халуухан юм болно доо. Энэ тоглолтыг W.Rooney ба Kaka -ийн хоорондох тулаан гэж би хэлмээр байна. Улаан чөтгөрүүдээ хараад л суучихна даа. Би нуулгүй хэлэхэд Английн багуудыг дэмждэг юм. Тоглолтуудыг нь үзэхэд ч урамтай шүү. Даанч яг Английн шигшээ багынхан гэж бүгд одууд мөртлөө нийлээд тоглохоор нь нөгөө хөл бөмбөгийн бурхан нь нисээд явчихдаг юм. Ямар ч байсан Manchester фанатуудынхаа итгэлийг алдахгүй биз ээ. ;)
Өчигдөр Chelsea vs Liverpool тоглоод , ямар ч байсан шигшээ тоглолтонд Liverpool үлдэж чадлаа. Хэдийгээр Liverpool айлын талбай дээр (1:0) харьцаагаар хожигдсон ч нутаг дээрээ яаж тоглодогоо харуулж чадлаа. Өчигдрийн тоглолтын гол баатраар Liverpool -н хаалгач Pepe Reina тодруулсан гэхэд маргах хүн гарахгүй болов уу. Тоглолтын үндсэн цаг (0:1) -н харьцаагаар Liverpool -н хожлоор өндөрлөсөн бөгөөд дараагийн шатанд шалгарах багийг 11 метрийн торгуулын цохилтоор тодруулсан юм. Ингээд (1:4 p) харьцаагаар Liverpool шалгарлаа. Дажгүй шүү болж байна. Би ер нь Chelsea-г дэмждэггүй юм. Нэг мөнгөтэй гар гарч ирээд баахан шилдэг тоглогч нарыг багтаа цуглуулчихсан. Дэмждэг багуудаас маань олон ч хүнийг Chelsea -дээ авсан даа. Миний эргэн тойрны найзуудын ярьж байгаа нь Chelsea л гэх юм. Би ер нь давуу хүчтэй талыг хэт дөвийлгөн дэмжихийг бодит байдал төдийлөн саашаадаггүй юм. Тэгээд л ингэдэг байх. Харин манай ах Arsenal -н улаан фен. Даанч энэ жил Arsenal ямар ч цом байхгүй хомоол хамаад таарлаа даа. Ирэх жил хол байна даа хол байна. За лаг спортын тайлбарлагч шиг баахан бурчихлаа. Бичээд байвал бичээд л байх юм шиг байна. Хэ хэ хэ. Гэхдээ л миний бодол. Дараа хэдүүлээ сайхан хөл бөмбөг яринаа.
Харин финалын тоглолтонд Liverpool -н эсрэг хэн нь үлдэх бол?

5 comments:

Unknown said...

Нүүнээ минь дээ Нүүнээ минь... МанЮ үсэрээд л явчих юм даа, бараг бут ниргүүлсэн гэж ярихад болохоор шахуу юм боллоо шүү хэ хэ. АС Милан одоо Ливэрпүүлийг нульчихвал англичууд Италитай дайн зарлах байх шүү хэ хэ.

Nuunee said...

АС Миланд манайхан муухай хусуулсаан үнэнээ хүлээж байна. Гэхдээ гандан буурахгүй шүү хө. Ливэрпүүл арай ч тэгэж итгэл эвдэхгүй байхаа. 5 сарын 23 -ны өдөр Афинд аль улсын клуб хүчирхэг болохыг л харцгаая.

Unknown said...

Тэгье.

Tulga said...


Хэхэ, Юу байна да,
Маню ч гэсэн ялгаагүй Америкийн баячуудын л баг болсон ш дээ, энэ жил ямар ямар худалдаа наймаа хийлээ, хамгийн их мөнгө зарсан багуудын тоонд орж байгаа шүү дээ! За за 8 сарын 5-нд FA CUP Ch vs EPL Ch Friendly дээр уулзъя!

Nuunee said...

Өө сайн уу , Тулгаа ! Энэ жил ч харин МАНЮ нэлээд мөнгө хаялаа. Одоо ч юм дуулгах байхаа. 5 -ны тоглолт ч гоё болох байх даа.