Thursday, May 10, 2007

Open Beer Party 2007-5

Сар бүр уламжлал болгон зохиогддог Unix Beer Party маань нэрээ солиод тун удаагүй байгаа билээ. Энэ уулзалт маань анх 2006 оны 1 -р сард анх зохиогдож байсан бөгөөд гол зорилго нь юникс төрлийн систем сонирхон ашигладаг, сонирхон судалдаг хүмүүсийг цуглуулж хоорондоо танилцах, туршлага солилцох мөн зарим нэг тодорхой сэдэв гарган хоорондоо ярилцан асуудлыг шийдэх явдал байдаг юм. Энэ уулзалт маань Монголын Юникс Хэрэглэгчдийн холбооноос анх зохиогдсон бөгөөд миний бие ганц удаа өнжсөнийг эс тооцвол бараг бүх уулзалтанд оролцсон гэж болно. Миний хувьд энэ уулзалтаас олж авсан зүйл гэвэл мэргэжил нэгт нөхөдтэй танилцан өөрт тохиолдсон IT -н талын зарим нэг бэрхшээлийг санал хуваалцан өмнөхөө бодвол арай илүү хурдтайгаар даван гардаг болсон явдал гэж би боддог. Энэ оны 5 -р сарын уулзалт маань 2007-05-9 -ний өдөр зохиогдлоо. Уулзалт маань өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр одоо нэлээд олуулаа цугладаг болжээ. Энэ удаад Дөлмандах (Limnux.org), Баянмөнх(ЭМШУИС) оюутнуудын хамт, Магсаржав (ХМТС)оюутнуудын хамт, Гандэмбэрэл (МУИС), Мөнхжаргал (МТА), Номин (ИНЕГ), Тэнгис, Эрдэнэ зэрэг хүмүүс хүрэлцэн ирлээ. Уулзалтын гол сэдэв нь 2 дахь удаагаа зохиогдох гэж буй Linux Install Festival 2007 арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг зөвлөн ярилцах байлаа. Хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гарган эхний ээлжинд ICT EXPO-2007 үзэсгэлэнд оролцон сурталчилгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн тухайн өдрүүдэд зогсох хүмүүс хийх ажлаа хуваарилан авлаа. Үүний дараагаар чөлөөт ярилцлага эхэлсэн бөгөөд яриагүй юм бараг байхгүй ээ. Эрдэмбилэгийн хэлдэгээр бичих ч юм биш. Хэ хэ хэ. Уулзалтын талаар Баянмөнх маань өөрийн блог дээрээ бичсэн байсан. Энэ удаагийн уулзалт маань сайхан болж өндөрлөлөө.

2 comments:

Senior said...

Санаатай санаандгүй мэт Номингийн нэрийг мартаад байна аа.

Nuunee said...

Хүлцэл өчье. Санаандгүй орхижээ. Номингийн нэрийг оруулан зассан болно. Блог дээрээ Sysadmin Summit 2006 футболкийг арай хэтрүүлээд бичсэн байна лээ шүү. Хэ хэ. Зохисон нь Ванлий гэж...