Sunday, May 06, 2007

SuSE линукс суулгах гарын авлага

Энэ удаад та бүхэнд SuSE Linux суулгах гарын авлагыг танилцуулж байна. Novell компани opensuse төслийнхөө 10.2 хувилбар гарсан болохыг 2006.12.7 -нд зарласан билээ. Энэ сүүлийн хувилбар нь өмнөх гарсан хувилбараас ердөө 7 сарийн дараа гарч байгаагаараа онцлогтой юм. Ингэснээр хөгжүүлэгчид 1 жилийн дотор 2 (10.1 ба 10.2) хувилбар бүтээжээ. Энэ бол бусад төрлийн системүүдийн хөгжүүлэлтийг бодоход харьцануй хурдтай гарсан гэж хэлж болохоор байгаа юм.

Энэхүү хувилбарт хөгжүүлэгчид kernel-2.6.18.2 , дэглгэцийн орчинд - KDE 3.5.5 ба GNOME 2.16.1 зэргийг багтаажээ.

Та opensuse 10.2 -г сервер байдлаар хэрэглэх гэж буй бол Apache 2.2.3 вэб сервер , MediaWiki 1.8.2 хувилбарууд

Хэрэв та хувийн хэрэглээнд ашиглах бол Beagle 0.2.12 десктоп хайлтын програм, Evolution 2.8.2 , Firefox 2.0, KOffice 1.6, OpenOffice 2.0.4, ба Thunderbird 1.5.0.4

Хөгжүүлэгчдэд gcc болон түүний нөхөд , Eclipse 3.2.1 IDE , gtk 2.10.1 GUI toolkit, ба дээд түвшний хэлүүдийг бэлдсэн байна. Тухайлбал : Mono 1.1.18, Python 2.5, ба PHP 5.2 гэх мэт.
Энэ нь тийм ч мэргэжлийн түвшний гарын авлага биш бөгөөд энгийн хэрэглэгчид дагаж хийгээд бараг суулгаж болох болов уу. Ер нь сүүлийн үед линукс төст үйлдлийн системүүд харьцангуй desktop тал руугаа шилжиж байгаа бөгөөд энэ тал дээрээ нэлээд амжилттай хөгжиж байгаа юм. Хэрэв танд энэхүү гарын авлагын талаар санал шүүмж байвал би дуртайяа хүлээн авахад бэлэн байна.
Гарын авлага

2 comments:

Unknown said...

Нэг газрын вэбийг амеркэд байдаг виртуал сэрвэр дээр хостинг хийсэн чинь нэг л бишээ.
Дээр чамаас асууж байсан даа, Joomla-ын компонент суулгахаар фолдэр нь apache owner-той үүсээд миний хэрэглэгчийн түвшин apache- user-тэйгээ адилхан юм уу хаашаа юм permission denied болоод байх юм аа. chown хийгээд сольж болж байгаа ч гэсэн шинэ үүсэж байгаа фолдэрууд apache-аар үүсээд намайг зовоогоод байнаа, надад туслаарай найзаа. umask 0000 хийгээд ч нэмэргүй, эсвэл би буруу хийгээд байна уу? pls help me.

Anonymous said...

сайн байна уу? Таниас linux router хэрхэн хийдэг болохыг асуумаар байна. Би энэ сэдвээр төслийн ажил хийж байгаа юмаа. Та үүнийг туршиж үзсэн үү? Хэрхэн router-ээ хийх вэ? Энэ талаархи мэдээллийг хаанаас олж болох уу? Та mail хаягаа өгөөч эсвэл надтай холбогдоорой dambaa.bb@gmail.com . Энэ нь надад маш том тус болох болноо