Sunday, July 29, 2007

Азийн аваргын цомыг Ирак хүртлээ.


Азийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн цомын тэмцээн өнөөдөр (2007.07.29) өндөрлөлөө. Сая аваргын төлөөх тоглолтыг үзчихээд энэ бичлэгийг бичиж байна. Энэ удаагийн тэмцээн Индонез , Малайз , Тайланд , Вьетнам гэсэн 4 улсад зохиогдсон юм. Би ч хэсгийн тоглолтуудыг хальт мөлт үзсэн бөгөөд сүүлд 1/8 хойш л сайн сууж үзлээ. Юуны өмнө уг тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ТВ5 телевизийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
Энэ удаад медалийн төлөөх тоглолтын дүнг танилцуулахаар шийдлээ.
Хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн зүүн азийн багууд болох Япон ба Солонгосын багуудын хооронд боллоо. Гэвч сүүлийн зохиогдсон 2 удаагийн тэмцээнд аваргалаад байсан Японы баг энэ удаа медальгүй нутгийн зүг мордлоо. Энэ жил Японы баг үнэндээ азгүй бас муу тоглолоо. Тоглолтын 56 дахь минутанд Солонгосын багийн тоглогч бохир тоглолт гаргасны улмаас 2 дахь шар картаа авч талбайгаас хөөгдлөө. Гэвч Япончууд 10 хүний эсрэг үндсэн цагийн 40 минут түүн дээр нэмэлт цагийн 30 минут нийтдээ бүхэл бүтэн цаг гаран тоглоод Гоол оруулж чадсангүй. Харин ч Солонгосчууд хүн дутуу хэдий ч хэд хэдэн удаа эсрэг багаа сандаргаад авч байлаа. Тоглолтын нэмэлт цагт багууд хэн хэнийхээ хаалганд бөмбөг оруулж чадаагүй тул эцсийн ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа. Ингээд 6:5 харьцаагаар Солонгосчууд хүрэл медалийг гардан авлаа.
Аваргын цомын төлөөх тоглолт
Энэ тоглолт Саудын Араб болон Иракийн хооронд боллоо. Эдгээр улсууд нь хөрш залгаа улсууд бөгөөд хоорондоо ахан дүүс гэж хүндлэлцдэг юм байна лээ. Энэхүү 2 багууд аваргын төлөөх тоглолт хүртэл нэг ч хожигдолгүй ирсэн бөгөөд зүүн азийн Япон , Солонгос гэсэн хүчтэй багуудыг буулган авч чадсан юм. Бямба гарагт болсон хүрэл медалийн тоглолтыг бодвол илүү сонирхолтой тоглолт боллоо гэж би бодож байна. Үнэхээр хурдтай хүчтэй довтолгоо , эгзэгтэй агшинууд өөр зүйл анхаарах боломж олгохгүй байсан шүү. Тоглолтын 73 дахь минутад Иракийн багийн ахлагч Younes Mahmud булангийн цохилтыг толгойгоороо мөргөж эсрэг багийн хаалганд оруулснаар түүхэндээ анх удаа Азийн цомыг эх нутагтаа авчрах боломжийг нээж өглөө. Тоглолт (1:0) харьцаагаар өндөрлөж Иракчууд аваргын цомыг гардан авлаа. Тоглолтын талаар товчхон танилцуулахад ийм байна.

Бид сүүлийн хэдэн жил Ирак л гэхээр цус урсгасан дайн байлдаан , бөмбөг дэлбэрэлт , террорист халдлага болдог газар гэж шууд санаанд ордог болоод байгаа билээ. Гэвч тэд бүгдээрээ муу хүмүүс биш , тэнд энгийн номхон ард иргэд , дайныг эсэргүүцэгчид , энгийн тайван амьдралыг хүссэн бидэнтэй л адил хүмүүс бий. Спорт гэдэг үнэхээр агуу зүйл. Спорт нь арьсны өнгө, шашин шүтлэг, баян ядуу улс байна уу гэдгийг ялгахгүй тэгш эрх олгодогийг энэхүү тэмцээн батлаад өгч байгаа юм шиг надад санагдлаа. Хэдий эх оронд нь дайн байлдаан болж тогтворгүй байгаа хэдий ч Иракийн 23 тоглогч сэтгэл санааны хүнд нөхцөл , хүчтэй өрсөлдөгч нараа ялан дийлж энэ удаа аваргын цомыг гардан авлаа. Тоглолтын дундуур тайлбарлагч Иракын зарим тоглогчид энэ дайны шуурганд ар гэрээ алдсан хүмүүс байгааг дурьдаж байлаа. Ийм сэтгэл санааны хүнд нөхцөлд тамирчдаас амжилт гарна гэдэг хэцүү ч тэд энх тайвны төлөө энэ бүгдийг хийсэн юм шиг сэтгэгдэл надад төрж байлаа. Иракийн талаар нэг ч гэсэн таатай мэдээ хүргэж байгаадаа сэтгэл хангалуун байна. :-)
Биеийн тамир мандтугай!
Хүж дэлхий амгалан байг!

Thursday, May 10, 2007

Хөл бөмбөгийн хөгжилтэй агшин...

Энэ удаад хөл бөмбөгийн хөгжилтэй агшинг та бүхэнд хүргэж байна. Одууд хүртэл худлаа баашлахыг үзүүлж өгөх юм даа. Надад их хөгжилтэй санагдлаа. Юуны өмнө Youtube гэдэг дүүдээ баярлалаа. ;-)
Нэгдүгээр хэсэг:


Хоёрдугаар хэсэг:

Open Beer Party 2007-5

Сар бүр уламжлал болгон зохиогддог Unix Beer Party маань нэрээ солиод тун удаагүй байгаа билээ. Энэ уулзалт маань анх 2006 оны 1 -р сард анх зохиогдож байсан бөгөөд гол зорилго нь юникс төрлийн систем сонирхон ашигладаг, сонирхон судалдаг хүмүүсийг цуглуулж хоорондоо танилцах, туршлага солилцох мөн зарим нэг тодорхой сэдэв гарган хоорондоо ярилцан асуудлыг шийдэх явдал байдаг юм. Энэ уулзалт маань Монголын Юникс Хэрэглэгчдийн холбооноос анх зохиогдсон бөгөөд миний бие ганц удаа өнжсөнийг эс тооцвол бараг бүх уулзалтанд оролцсон гэж болно. Миний хувьд энэ уулзалтаас олж авсан зүйл гэвэл мэргэжил нэгт нөхөдтэй танилцан өөрт тохиолдсон IT -н талын зарим нэг бэрхшээлийг санал хуваалцан өмнөхөө бодвол арай илүү хурдтайгаар даван гардаг болсон явдал гэж би боддог. Энэ оны 5 -р сарын уулзалт маань 2007-05-9 -ний өдөр зохиогдлоо. Уулзалт маань өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр одоо нэлээд олуулаа цугладаг болжээ. Энэ удаад Дөлмандах (Limnux.org), Баянмөнх(ЭМШУИС) оюутнуудын хамт, Магсаржав (ХМТС)оюутнуудын хамт, Гандэмбэрэл (МУИС), Мөнхжаргал (МТА), Номин (ИНЕГ), Тэнгис, Эрдэнэ зэрэг хүмүүс хүрэлцэн ирлээ. Уулзалтын гол сэдэв нь 2 дахь удаагаа зохиогдох гэж буй Linux Install Festival 2007 арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг зөвлөн ярилцах байлаа. Хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гарган эхний ээлжинд ICT EXPO-2007 үзэсгэлэнд оролцон сурталчилгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн тухайн өдрүүдэд зогсох хүмүүс хийх ажлаа хуваарилан авлаа. Үүний дараагаар чөлөөт ярилцлага эхэлсэн бөгөөд яриагүй юм бараг байхгүй ээ. Эрдэмбилэгийн хэлдэгээр бичих ч юм биш. Хэ хэ хэ. Уулзалтын талаар Баянмөнх маань өөрийн блог дээрээ бичсэн байсан. Энэ удаагийн уулзалт маань сайхан болж өндөрлөлөө.

Sunday, May 06, 2007

SuSE линукс суулгах гарын авлага

Энэ удаад та бүхэнд SuSE Linux суулгах гарын авлагыг танилцуулж байна. Novell компани opensuse төслийнхөө 10.2 хувилбар гарсан болохыг 2006.12.7 -нд зарласан билээ. Энэ сүүлийн хувилбар нь өмнөх гарсан хувилбараас ердөө 7 сарийн дараа гарч байгаагаараа онцлогтой юм. Ингэснээр хөгжүүлэгчид 1 жилийн дотор 2 (10.1 ба 10.2) хувилбар бүтээжээ. Энэ бол бусад төрлийн системүүдийн хөгжүүлэлтийг бодоход харьцануй хурдтай гарсан гэж хэлж болохоор байгаа юм.

Энэхүү хувилбарт хөгжүүлэгчид kernel-2.6.18.2 , дэглгэцийн орчинд - KDE 3.5.5 ба GNOME 2.16.1 зэргийг багтаажээ.

Та opensuse 10.2 -г сервер байдлаар хэрэглэх гэж буй бол Apache 2.2.3 вэб сервер , MediaWiki 1.8.2 хувилбарууд

Хэрэв та хувийн хэрэглээнд ашиглах бол Beagle 0.2.12 десктоп хайлтын програм, Evolution 2.8.2 , Firefox 2.0, KOffice 1.6, OpenOffice 2.0.4, ба Thunderbird 1.5.0.4

Хөгжүүлэгчдэд gcc болон түүний нөхөд , Eclipse 3.2.1 IDE , gtk 2.10.1 GUI toolkit, ба дээд түвшний хэлүүдийг бэлдсэн байна. Тухайлбал : Mono 1.1.18, Python 2.5, ба PHP 5.2 гэх мэт.
Энэ нь тийм ч мэргэжлийн түвшний гарын авлага биш бөгөөд энгийн хэрэглэгчид дагаж хийгээд бараг суулгаж болох болов уу. Ер нь сүүлийн үед линукс төст үйлдлийн системүүд харьцангуй desktop тал руугаа шилжиж байгаа бөгөөд энэ тал дээрээ нэлээд амжилттай хөгжиж байгаа юм. Хэрэв танд энэхүү гарын авлагын талаар санал шүүмж байвал би дуртайяа хүлээн авахад бэлэн байна.
Гарын авлага

Wednesday, May 02, 2007

Аваргуудын лигийн эргэн тойронд

Би хөлбөмбөгийн талаар бичихгүй байж ёстой чадахгүй нь. Энэ миний дуртай спортуудын нэг л дээ. Өөрөө тоглож чадахгүй ч үзэх дуртай гэж жигтэйхэн. Сүүлийн хэдэн жил намайг ч ажлын хажуугаар овоо олон шөнө нойргүй хонуулж байгаа нөхөр байгаа юм даа. Одоо цаг 01:30 AM болж байна. Цаг гарангийн дараа Аваргуудын лигт хүч үзэж буй AC Milan(Italy) vs Manchester United(England) багуудын тоглолт эхлэх гэж байна. Өмнөх тоглолтон дээр ManU өөрийн талбай дээрээ AC Milan -г (3:2) харьцаагаар буулган аваад байгаа юм. Ер нь багуудын тоглолтыг харж байхад өөрийн талбай дээрээ илүү тоглодог нь ажиглагддаг юм. Арга ч үгүй биз дээ стадион , хөгжөөн дэмжигч нар гээд л... Энэ шөнийн тоглолт ч халуухан юм болно доо. Энэ тоглолтыг W.Rooney ба Kaka -ийн хоорондох тулаан гэж би хэлмээр байна. Улаан чөтгөрүүдээ хараад л суучихна даа. Би нуулгүй хэлэхэд Английн багуудыг дэмждэг юм. Тоглолтуудыг нь үзэхэд ч урамтай шүү. Даанч яг Английн шигшээ багынхан гэж бүгд одууд мөртлөө нийлээд тоглохоор нь нөгөө хөл бөмбөгийн бурхан нь нисээд явчихдаг юм. Ямар ч байсан Manchester фанатуудынхаа итгэлийг алдахгүй биз ээ. ;)
Өчигдөр Chelsea vs Liverpool тоглоод , ямар ч байсан шигшээ тоглолтонд Liverpool үлдэж чадлаа. Хэдийгээр Liverpool айлын талбай дээр (1:0) харьцаагаар хожигдсон ч нутаг дээрээ яаж тоглодогоо харуулж чадлаа. Өчигдрийн тоглолтын гол баатраар Liverpool -н хаалгач Pepe Reina тодруулсан гэхэд маргах хүн гарахгүй болов уу. Тоглолтын үндсэн цаг (0:1) -н харьцаагаар Liverpool -н хожлоор өндөрлөсөн бөгөөд дараагийн шатанд шалгарах багийг 11 метрийн торгуулын цохилтоор тодруулсан юм. Ингээд (1:4 p) харьцаагаар Liverpool шалгарлаа. Дажгүй шүү болж байна. Би ер нь Chelsea-г дэмждэггүй юм. Нэг мөнгөтэй гар гарч ирээд баахан шилдэг тоглогч нарыг багтаа цуглуулчихсан. Дэмждэг багуудаас маань олон ч хүнийг Chelsea -дээ авсан даа. Миний эргэн тойрны найзуудын ярьж байгаа нь Chelsea л гэх юм. Би ер нь давуу хүчтэй талыг хэт дөвийлгөн дэмжихийг бодит байдал төдийлөн саашаадаггүй юм. Тэгээд л ингэдэг байх. Харин манай ах Arsenal -н улаан фен. Даанч энэ жил Arsenal ямар ч цом байхгүй хомоол хамаад таарлаа даа. Ирэх жил хол байна даа хол байна. За лаг спортын тайлбарлагч шиг баахан бурчихлаа. Бичээд байвал бичээд л байх юм шиг байна. Хэ хэ хэ. Гэхдээ л миний бодол. Дараа хэдүүлээ сайхан хөл бөмбөг яринаа.
Харин финалын тоглолтонд Liverpool -н эсрэг хэн нь үлдэх бол?

Өмнөх үг

Би вэбийн нууцлаг байдал болон хамгаалалтын талаар саяхнаас оролдож , судалж эхэлж байгаа юм. Тэгээд уншиж судалсан өчүүхэн зүйлээсээ миний блогоор зочлогч таньтай хуваалцахаар шийдэн энэ удаад өмнөх үг маягийн зүйлийг бичиж байна.

Өмнөх үг
Өдөр ирэх тусам л техник технологийн ололт амжилт хурдацтайгаар хөгжиж байна. Шинжлэх ухааны судалгаа , ололт амжилтууд , техникийн үсрэнгүй хөгжил , хүн амын тоо , даяаршил ... Тийм ээ , дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад бидний амьдарч буй ертөнц , амьдралын хэв маяг , хүмүүсийн харилцаа , хэрэглээ гээд олон зүйлс өөрчлөгджээ. Энэ дундаас би мэдээллийн технологийн , тэр дундаа интернэт хөгжлийг онцлон авч үзэх гэсэн юм. Зарим хүмүүс үүнийг мартсан байж болох юм. Бүгдээрээ жаахан түүх сөхөцгөөе ...
Ингэхэд хамгийн анхны тооцоолох процессор юу байсан юм бэ? Үүн дээр хүмүүс Electronic Numerical Integrator and Computer (ENIAC 1946) гэх хүн олон байх л даа. Тийм ээ энэ үнэн. Энэ яах аргагүй анхны электрон компьютер мөн. Харин түүх уншаад явж байтал маш эртний мэдээлэл боловсруулагч төхөөрөмжийн нэг нь бидний одоо ч хэрэглэсээр байгаа сампин –г нэрлэсэн байсан юм. Сонирхолтой байгаа биз?
Бидний амьдарч байгаа энэ зууныг мэдээллийн эрин зуун гэж нэрлэсэн нь үнэхээр зөв өгсөн нэр гэж би боддог. Сансрын хөлөг , хиймэл дагуул , холбоо харилцаа , гар утас , интернэт энэ бүгд хүн төрөлхтөний оршин байх салшгүй нэг хэсэг хэдийн болжээ.
Аливаа зүйлийн хөгжил дэвшил үр ашиг ба сайн сайхныг авчрах боловч түүний хажуугаар сөрөг нөлөөгөө ч бас гээлгүй ирдэг нь зүй тогтол юм. Өнөөдөр банк санхүү , худалдаа , аливаа бизнесийн байгууллагууд мэдээллийн технологийн ололтыг дотоод үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлснээр харилцагч болон хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэх боломжтой болсон. Гэтэл үүнийг дагаад кибер гэмт хэргийн нөхцөл байдал ч нэмэгдэж байна. Магадгүй та ч үүнд өртсөн байж болох юм.
Дэлхий дахинд кибер гэмт хэргийн олон төрөл байгаа бөгөөд үүний дундаас хамгийн өндөр хувийг эзэлдэг вэбээр дамжин халдах аргуудыг онцлон үзэж байна.
Яагаад энэ хэргүүд гараад байна?
Бид үүнтэй хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ? гэх мэтээр түмэн асуулт биднийг даржээ. Хамтдаа эдгээр зарим нэгэн гайтай асуултын хариуг эрэлхийлцгээе!
(Үргэлжлэл бий...)

Monday, March 19, 2007

Хакерууд єнгєрсєн жил 160 сая доллар луйварджээ

Сvvлийн жилvvдэд интернэт ашиглан банкны vйлчлvvлэгчдийн мєнгийг луйварддаг “Баригдашгvй дээрэмчид” нэртэй Оросын бvлэглэлийн vйл ажиллагаа онцгой гаарсан тухай The Financial Times сонин бичиж байна.

Энэ бvлэглэл нь “фишинг” ашиглан банкууд болон тэдний vйлчлvvлэгчдийг ямар ч ул мєр vлдээлгvйгээр луйварддаг ажээ.

“Фишинг” нь (англи хэлний password – нууц vг ба fishing – загас барих, дэгээдэх гэсэн vгнээс гаралтай phishing) хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олж авах зорилготой интернэт луйврын нэгэн тєрєл юм. Фишинг дайралтыг зохион байгуулагчид нь алдартай брэндvvдийн ємнєєс олон тооны имэйл явуулах аргыг ашигладаг. Захидалдаа брэндvvдийн жинхэнэ сайтын яг адил хуулбар болох хуурамч сайтын линкийг дагуулна. Ийм сайтад орсон хэрэглэгч нь гэмт хэрэгтнvvдэд єєрийн нэр, нууц vг, зээлийн картны дугаар зэрэг мэдээллийг єгснєєр дансыг нь интернэтээс хууль бусаар ашиглах боломжийг олгодог ажээ.

Харамсалтай нь банкууд дан ганц єєрсдийн хvчээр ийм бvлэглэлvvдтэй тэмцэж хvчирдэггvй аж. Ингээд ч зогсохгvй гэмт хэрэгтнvvд нь банкны аюулгvйн албаны ажилтнууд єєрсдийнх нь эсрэг ямар нэг арга хэмжээ авбал сайтыг нь бvрмєсєн ажиллагаагvй болгоно гэж сvрдvvлдэг юм байна. Єнгєрсєн жил Австралийн vндэсний банкны сайтын єртсєн дайралт нь vvний нэг жишээ юм. Удаа дараалан фишингийн дайралтанд єртєсний дараа мэргэжилтнvvд нь хакерvvдийн vйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ автал цаадуул нь DoS (denial-of-service attack) дайралт ашиглан банкны сайтыг гурван хоногийн туршид ажиллагаагvй болгож байжээ.

Улмаар гэмт хэрэгтнvvдийн ашигладаг арга нь жил ирэх тусам улам нарийссаар байна. Хэрэглэгчийн хувийн мэдээллээ оруулах ёстой хуурамч маягт бvхий имэйлvvд нь одоо антиспам программуудад ч дийлдэхээ байсан байна.

Дээр дурдагдсан “Баригдашгvй дээрэмчид” нэртэй орос бvлэглэл гэхэд л єнгєрсєн жил 150 сая доллар луйвардсан гэхээр банкууд, тэдний хэрэглэгчид нь ямар их хохирол амсаж байгаа нь ойлгомжтой. Мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар энэ бvлэглэл нь багаар бодож 12 гишvvнтэй. Тэд нь долоо хоногт хамгийн цєєндєє гурван удаа нэгэн зэрэг фишинг дайралт явуулж, хэдэн сая спам илгээдэг байна.

Банкны сvлжээ рvv дайрахын тулд тусгайлан байгуулсан асар том бот сvлжээг ашигладаг байна. Энэ сvлжээ нь вирусийн халдвар авч, хакерvvдийн удирдлагаар ажилладаг олон арван мянган компьютерvvдээс бvрддэг. Тухайлбал, 2006 оны 8-р сарынд Их Британий хоёр банкийг дээрэмдэхийн тулд хакерvvд нь 20 мянган компьютерээс бvрдсэн бот сvлжээг бий болгож, тэдгээрийг ашиглан хоногт 8,1 сая спам илгээж байсан байх юм.

Хакерvvд нь цуглуулсан мэдээллээ мєнгє болгохын тулд маш овжин арга сэдсэн байна. Эхлээд хvмvvст маш ашигтай нєхцєлтэйгээр ажилд орох санал илгээнэ. Саналыг хvлээн авсан хэрэглэгчид нь “луус” буюу єєрийн мэдэлгvй луйварт оролцсон гуравдагч этгээдvvд болон хувирна. Тэдэнд 8 хувийн суутгалыг шагнал тєлж, дансаар нь мєнгє гvйлгэж эхэлнэ. Ингэснээр хулгайлагдсан мєнгє нь “луус”-ын дансанд орж, харин тэдний, эсвэл банкнаас хулгайлагдсан мєнгє нь хакерvvдийн нэр дээр ирнэ. Гэмт хэрэгтнvvд нь Western Union, MoneyGramm, PayPal зэрэг vйлчилгээг ашигладаг. Харин хулгайлагдсан мєнгєний мєрєєр орсон цагдаа нар нь дээрэмчдийг бус харин “луус”-ыг барьж авдаг байна.

АНУ –д гэхэд л 2006 онд фишингээс болж 2,8 тэрбум долларыг хохирол учирсан байна. Энэ vзэгдэлтэй нэг улсын ганц банк, хууль хамгаалалтынхан тэмцээд ямар ч vр ашиггvй болохоор олон улсын тvвшинд хамтран ажиллах зайлшгvй шаардлагатай байгааг мэргэжилтнvvд онцолж байна.

Эх сурвалж Оллоо.мн .

Friday, March 16, 2007

Миний дуртай богино хүүхэлдэйн кино

One man band (04:31)
Pixar Animation studio (2005)
Богинохон ч гэсэн ёстой хөөрхөн кино байгаа юм.
Та бүхэн сонирхоод үзээрэй.



Өмнө байсан youtube дэх хаяг өөрчлөгдсөн тул Энэхүү хаягаас хүүхэлдэйн киногоо хүлээн авч үзнэ үү.

Tuesday, February 27, 2007

Сайн байна уу?

За өнөөдөр нэг юм блогоо бичиж эхэлдэг байжээ. Уул нь аль өнгөрсөн жилийн 6 сард нээсэн юм. За тэгэж байгаад бичнэ дээ гэсээр байгаад бараг жил болох нь. :) Залхуурсан ч гэхэд хаашаа юм.
Эхлээд жижигхэн интро явсан нь зүгээр байх .
Сайн байцгаана уу, намайг Нүүнээ гэдээг. Энэ ч 10 жил байхдаа авсан нэр л дээ. Хүмүүс анх сонсчихоод "Чи хаашаа нүүх гээд байгаа юм бэ?" гээд байдаг юм. Уул нь би ч их тогтвортой хүн л дээ. Би 10 жилээ дүүргээд их сургуульд электроникийн мэргэжлээр суралцан төгссөн. Дуртай сонирхдог юм гэвэл зөндөө зөндөө. Гэхдээ компьютерийн ард байнга суудаг болохоор тэр тал руугаа ихээхэн дуртай юм шиг байгаамаа. Одоо элек -ээсээ жаахан хазайгаад мэдээллийн сүлжээ , систем чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү блогоороо дамжуулаад та бүхэнтэй олж мэдсэн өчүүхэн зүйлсээ хуваалцахыг хүснэм!
Хамтдаа хөгжицгөөе !

Tuesday, June 06, 2006

Эхний бичлэг

Шинээр нээв.