Wednesday, September 02, 2009

Монгол кинотой амралтын өдрүүд

Сүүлийн 2 өдөр жинхэнэ монгол киногоор амьсгалсан өдрүүд өнгөрлөө. Хүн нэг кино үзээд донтохоор яаж ажлаа алддагийг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Баахан л "үнэгүй" кино үзлээ. Варез сайтуудадаа баярлалаа. (нуулгүй хэлэхэд). Үзсэн киногоо жагсаавал:
Боолын гэрээ
Ийм нэгэн дурлал 2
Танихгүй охиний захидал
650
Буруу эргэлт
Чойном
Нохойн орон

Зохиогчийн эрхийн асуудлаа манайхан зохицуулахгүй бол хайран сайхан бүтээлүүд хэсэг онлайн наймаачдын гарын үзүүрийн бизнес болж хувирлаа. Нэг бодох цаг болжээ...

Saturday, March 21, 2009

УЕФА 08/09 - Шөвгийн 8 багийн оноолт

2008/2009 улиралын Аваргуудын Лигийн шөвгийн 8-д шалгарсан багуудын оноолт өнөөдөр Nyon хотод гарлаа. Шөвгийн 8-д доорх багууд шалгараад байсан юм.
Клуб--------------------Улс
Arsenal FC--------------England
Chelsea FC--------------England
FC Barcelona------------Spain
FC Bayern München-------Germany
FC Porto----------------Portugal
Liverpool FC------------England
Manchester United FC----England
Villarreal CF-----------Spain
Оноолтыг доор зургаар үзүүллээ.


1. Villarreal CF (ESP) vs Arsenal FC (ENG)
2. Manchester United FC (ENG, holders) vs FC Porto (POR)
3. Liverpool FC (ENG) vs Chelsea FC (ENG)
4. FC Barcelona (ESP) vs FC Bayern München (GER)

Тоглолтууд 4-р сарын 7/8 ба 14/15 ны өдрүүдэд болно. Хагас финалын тоглолтууд 4-р сарын 28/29 ба 5-р сарын 5/6 -нд болно. Энэ жилийн Аваргуудын Лигийн шөвгийн тоглолт 5-р сарын 27нд Италийн Ром хотын "Stadio Olimpico" цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд тэнд энэ жил дахин 2 Англи баг аваргын төлөө тоглох болтугай гэсэн ерөөлөөр энэ бичлэгээ дуусгаяааа.

Friday, December 19, 2008

openSUSE 11.1 - Out Now!

Get ready for the next evolution of openSUSE! Introducing openSUSE 11.1, the next version of the world's most usable Linux, has been released. Some of the new features include an improved KDE desktop experience, better synchronization with the iPod and the new Android G1 phone with an updated Banshee Media Player, and many other improvement and refinements in the openSUSE desktop. Also included are software updates including GNOME 2.24.1, KDE 4.1.3, OpenOffice.org 3.0, and Firefox 3.0.4 and more.

Sunday, August 17, 2008

Английн Премьер лигийн шинэ улирлын тоглолт эхэллээ.

За энэ зун ч бас дэлхий дахинд спортын уралдаан тэмцээний хувьд уйдахааргүй өнгөрлөө.
Английн болон бусад улс орнуудын лигийн тоглолтууд дөнгөж дуусаад төд удалгүй 6 сарын 7 нд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Австри , Швецарь улсуудад эхэлсэн билээ. Европын шилдэг 16 баг (Жич: Англи шилдгийн шилдэг учраас оролцох боломжгүй болсон юм.) хөлбөмбөгийн ногоон талбай дээр хүчээ үзсэнээс Испаний баг хүчирхэг Германчуудыг буулгаж авснаар Евро 2008 аваргын цомыг хүртсэн билээ.
Дараа нь залгуулаад манай өмнөд хөршид зохиогдож буй Олимпийн тоглолт эхлээд одоо ид дундаа явагдаж байна. Манай мэдээллийн сувгууд өөрийн орны тамирчдийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай дамжуулж байгаа нь сайшаалтай байна. Манай улс одоогийн байдлаар жү-до бөхийн төрөлд Олимпийн аварга , буудлагын төрлөөр Олимпийн дэд аваргатай болоод байна. Цааш өрсөлдөж буй монголын тамирчиддаа амжилт хүсье!
Харин цаана чинь бас зэрэгцээд Премьер лиг эхэлчихлээ. Аваргын төлөө өрсөлдөх магадлалтай Arsenal, Chelsea , Liverpool , Manchester United , Tottenham Hotspur багуудын одоогоор хийгээд байгаа наймааг доор хавсаргалаа.

ARSENAL

IN: Aaron Ramsey (Cardiff City, £5million), Samir Nasri (Marseille, undisclosed), Amaury Bischoff (Werder Bremen, undisclosed)

OUT: Mathieu Flamini (AC Milan, free transfer), Jens Lehmann (VfB Stuttgart, free transfer), Alexander Hleb (Barcelona, £11.8million), Gilberto (Panathinaikos, undisclosed)

Chelsea

IN: Jose Bosingwa (FC Porto, £16million), Deco (Barcelona, £8million),

OUT: Ben Sahar (Portsmouth, loan), Hernan Crespo (released), Slobodan Rajkovic (FC Twente, loan), Steve Sidwell (Aston Villa, £5million), Claude Makelele (Paris St Germain, free transfer), Khalid Boulahrouz (VfB Stuttgart, undisclosed), Tal Ben Haim (Manchester City, undisclosed)

Liverpool

IN: Philipp Degen, (Borussia Dortmund, free transfer), Andrea Dossena (Udinese, undisclosed), Diego Cavaleri (Palmeiras, undisclosed), Emmanuel Mendy (Murcia Deportivo, undisclosed), David Ngog (Paris St Germain, undisclosed), Robbie Keane (Tottenham Hotspur, £19million)

OUT: Harry Kewell (Galatasary, free transfer), John Arne Riise (AS Roma, £3.96million), Anthony Le Tallec (Le Mans, undisclosed) Peter Crouch (Portsmouth, £11million), Scott Carson (West Bromwich Albion, £3.25million), Danny Guthrie (Newcastle United, undisclosed), Sebastian Leto (Olympiacos, loan)

Manchester United

OUT: Gerard Pique (Barcelona, undisclosed), Kieran Lee (Oldham Athletic, free), Chris Eagles (Burnley, undisclosed), Danny Simpson (Blackburn Rovers, loan)

Tottenham Hotspur

IN: Luka Modric (Dinamo Zagreb, £16.6million), Giovani dos Santos (Barcelona, £4.7million), John Bostock (Crystal Palace, £700,000), Heurelho Gomes (PSV Eindhoven, undisclosed), David Bentley (Blackburn Rovers, undisclosed), Cesar Sanchez (Real Zaragoza, undisclosed).

OUT: Simon Dawkins (Leyton Orient, loan), Paul Robinson (Blackburn Rovers, £3.5million), Pascal Chimbonda (Sunderland, undisclosed), Robbie Keane (Liverpool, £19million), Anthony Gardner (Hull City, £2.5million), Steed Malbranque (Sunderland, undisclosed), Younes Kaboul (Portsmouth, undisclosed)

Open Beer Party 08/08

Сар бүр зохиогддог Нээлттэй эхийн програм хангамж болон *nix төст үйлдлийн системийг сонирхогч, хэрэглэгчдийн уулзалт 8-р сарын 26-ны өдөр болох гэж байгааг зарлахад таатай байна. Энэхүү уулзалт маань анх зохиогдож байснаас хойш 2 жил хагасыг ардаа үджээ. Энэ тийм ч бага хугацаа биш шүү. Тасралтгүй одоог хүртэл зохион байгуулж байгаад хувийн зүгээс баяртай байгаагаа илэрхийлье. OBP ямар зорилгоор зохиогддог болохыг энэ холбоосоор дамжин орж уншаарай. Энэ уулзалтыг зохион байгуулагч Лимнукс бүлгэмээс одоо бид шинэчлэлт өөрчлөлтийн шатанд гарах болжээ гэдгийг зарлаад сонирхогч хэрэглэгч, идэвхитэй гишүүдээ цуглуулан чөлөөт яриа , санал солилцоо хийхээр дуудаж байна. Open Beer Party уулзалт маань 8-р сарын 26-ны өдөр 19 цагаас Их Монгол уушийн газрын задгайн хоёрдугаар давхарт болно. Мөн түүнчлэн Линукс хэрэглэгчдийн бүлгэмээс хэд хэдэн сюрприз бэлдээд байгаа юм байна. :)
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрвээ та урьд нь очих гэж байгаад болисон бол энэ удаад битгий дараа гэж хойшлуулаарай.Т аныг шинэ нөхөд , линукс хэрэглэгч хамт олон хүлээж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор дамжин орж аваарай.
Линукс хэрэглэгчдийн бүлгэм
Дөлмандахын блог

Saturday, July 05, 2008

London Pride Parade 08'

2008 оны 7 сарын 5 өдөр.
Өнөөдөр тохиолдсон сониноо та бүхэнтэй хуваалцахаар бичиж байна. Өнөөдөр Лондонгийн зүүн хойд хэсэгт байдаг хуучин номын дэлгүүр орохоор гэрээсээ гараваа. Зуны улирал эхлээд жуулчид нь цуваад эхэлчихсэн чинь хаашаа ч явсан пиг хүн, замын түгжээ. Ядаж байхад өнөөдөр хагас сайн өдөр болохоор төв дэлгүүртэй гудамжууд нь хүнээ багтааж ядаж байгаа л даа. Хэдэн автобус дамжиж байж Оксфорд стрийт арай гэж ортол "Орой 5 цаг хүртэл гудамж хаалттай тул өөр чиглэлээр явна. Замын түгжрэл маш их байна" гээд жолооч нь автобусаа унтраагаад нам зогслоо. За ингэж байхаар ойролцоох underground орж цаашаа явъя гээд цааш алхлаа. Тэгээд жаахан алхаж байтал гудамжинд баахан хүн , замын 2 талаар хашлага тавчихаж. За энд нэг ажиллагаа болж байгаа байгаа юм байна. Нөгөө гайхал хатан хаан энэ тэр нь явж өнгөрөх гэж байгаа юм байхдаа гэтэл бишээ. Гудамжны нөгөө талд л хүмүүс шүгэлдээд л , хөгжим дуугараад л. Нэг парад маягийн юм болох янзтай дагаа. Телевизийхэн бас тоног төхөөрөмжөө бэлдэж байх юм. Хажуудаа байгаа хүнээс асуутал "London Pride Parade" болох гэж байна гэнэ. Тэгээд юу болдог юм гэсэн чинь харин Английн нөгөө ижил хүйстэн хүнд гарууд чинь эрхээ хамгаалж жил бүр ийм парад зохион байгуулдаг гэнэ. Би ч дээхэн үед (өөрөө ахмад настан хүн шиг :) хэхэ ) аав ээж , ах эгч нарын Сүхбаатарын талбай дээр Майн баяраар жагсдаг парадаас өөр юм бараг мэдэхгүй болохоор сонирхолтой санагдаад явчихлаа шүү. Хэ хэ жаахан хардаг хэрэгээ хө. Гэхдээ ижил хүйстний парад байхдаа яахав дээ. Хүмүүс ер нь яагаад энэ замыг сонгодог байнаа? ... Харахад сайхан залуучууд , хүүхнүүд л байх юм. Англид хуулиараа зөвшөөрчихсөн болохоор нөгөө хэцүү нөхдүүд чинь энд л чөлөөтэй байдаг юм шиг байна.
Эр эм нь мэдэгдэхгүй юмнууд наашаа цаашаа сүлжилдээд л арай эхлээгүй байгаа бололтой. Гутал хувцасных нь өнгөнд нүд гялбахаар ягаан , цэнхэр. Сайхан чөлөөтэй гарууд байна лээ дээ , харин ч нэг. За тэгээд дундуур нь явж хэдэн зураг утсаараа авлаа.

Энд дарж бусад зурагнуудыг сонирхоно биз.
Харин нэг сонирхолтой санагдсан юм нь парадын хамгийн сүүлд 3 ,4 хогны болон цэвэрлэгээний машин эгнээ болчихсон араас нь цэвэрлээд явж байх юм. Парад дөнгөж явж өнгөрлөө - гудамж цэвэрхэн. Нөгөө хог , тууз дарцаг энээ тэрээ нь новшроод үлдэхгүй сайхан цэвэрхэн гудамж.

(P.S - Ямар нэг сурталчилгаа биш болно.)

Friday, March 28, 2008

Бразил - Шведийн тоглолтийг Эмират стадионд үзлээ.

Английг хөлбөмбөгийн эх орон гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэгээд ирсэнээсээ хойш боломж гарвал стадионд очоод хөлбөмбөг үзчих юмсан гэж бодоод л байлаа. Харин английн томоохон клубуудын Прьмьер лигийн тоглолтын тасалбарыг зөвхөн гишүүнчлэл бүхий фанатуудад худалддаг юм байна. Гишүүнчлэлтэй болохын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг. Харин нөхөрсөг болон улсын чанартай тоглолтын тасалбарууд бүгдэд нээлттэй. Тийм болохоор тоглолт үзэх асуудлаа түр хойшлуулаад байсан юм.
Өчигдөр буюу 2008-03-26 -ны өдөр Энхбат ахтайгаа хамт Бразил - Шведийн тоглолтыг Арсенал клубын Эмират стадионд очиж үзлээ. Энэ нөхөрсөг тоглолт нь Бразил - Шведийн хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондоо дэлхийн аваргын финалд тоглосны 50 жилийн ойд зориулан зохиогдсон юм.



Тоглолт болох талаар 1 сар орчмын өмнөөс мэдээллийн сувгуудаар цацаж эхэлсэн юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 35£ - 65£ хооронд байсан юм. Сургууль бас бус зүйлсийн зав зайнаас болоод тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнө Арсеналын тасалбар түгээврийн газраас билетээ авчихаад л өдрөө тоолоод суучихсан гэж байгаа. Аз болж завгүй байсныг хэлэх үү тоглолт болох өдөр нэг мэдэхэд л болчихсон байв. Бразил ,Шведийн одуудыг "амьдаар" нь харах нь байна шүү дээ. Сайхаан сайхан.



Метроны буудлаас гарангуут л тоглолтын уур амьсгал аль хэдийнээ орчихсон , гудамжинд пиг хүмүүс. Цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарчихсан байна. Гудамжинд жижиг худалдаанууд гарчихсан Бразил болон Шведийн далбаа, тоглолтонд зориулсан футболк, малгай, тэмдэг мөн түүнчлэн тоглогчдийн нэр дугаар бүхий өмсгөлүүд зарж байна. Хүмүүс дээрхээс худалдаж аваад цааш стадион руу алгуурхан нэг урсгалаар алхалж байлаа.


Яг Арсеналын Эмират стадионы гадна талд

Стадионд орлоо. Зохион байгуулалт бол ярих юм алга. Бүх юм бэлтгэгдсэн. 60 гаруй мянган хүнийг стадионд оруулж гаргана гэдэг бол ёстой амархан юм чинь тэр байна лээ дээ. Тасалбар нь электрон болохоор уншуулаад л орчихно. Би өмнөх блогтоо Арсенал клубын Эмират стадионы талаар бичиж байсан билээ. Сүүлд ашиглалтанд орсныг ч хэлэх үү бүх юм нь маш тухлаг , дотоод зохион байгуулалтыг туршлагатай инженерүүд маш нарийн хийсэн нь шууд мэдэгдэж байлаа.

Бидний үзэх суудал Club Level ангилал болохоор тоглолт үзэхэд хамгийн тохиромжтой байрлал байсан юм. Дээрх зурган дээр бараг харагдаж байгаа байх.
Уул нь тоглолтын тов гарахад Рональдино , Кака зэрэг Бразилийн супер одууд ирж тоглох байсан боловч гэмтлийн улмаас энэ 2 оролцож чадаагүй юм. Гарааны 11 болон сэлгээний тоглогчдыг дор жагсаалаа.

Sweden: Isaksson, Stoor, Mellberg, Majstorovic, Nilsson, Larsson, Svensson, Kallstrom , Ljungberg, Elmander, Rosenberg.
Subs: Shaaban, Dorsin, Allback, Andersson, Bakircioglu, Prica, Wilhelmsson, Risp, Alexandersson.

Brazil: Julio Cesar, Daniel, Lucio, Alex, Richarlyson, Julio Baptista, Silva, Josue, Ribas Diego, Luis Fabiano, Robinho.
Subs: Alves Diego, Rafinha, Marcelo, Hernanes, Lucas, Anderson, Thiago Neves, Rafael Sobis, Leo, Naldo, Pato.

Referee: Mike Riley (Yorkshire).

Тоглолтын нэгдүгээр хагас :
Шүгэл тас ! Тоглолт эхэллээ. Тоглолт эхнээсээ л нэлээд өрсөлдөөнтэй харилцан довтлоод л гоё тоглолт болж байлаа. Тоглогчид гоё техник , бөмбөг таслалт , хууралт үзүүлэх бүрт хүмүүс шуугилдаж алга ташаад л. Хаалга руу цохих боломжтой үед хүмүүс "Shoooot! Shooot!" гэж хашигиралдаад л. Би ч юугаар дутах вэ орилж өгч байгаа юм чинь. За тэгээд хөл бөмбөг стадионд очиж үзнэ гэдэг чинь хоолойгоо сөөлгөж аваад харьдаг юм байна лээ дээ. Хэ хэ. Стадионы атмосфер зүгээр Паб-нд ТВ-р үзэхээс хэдэн 100 дахин илүү юм байна. Тэгээд үзэгчдийн давалгаа яваад л. "Yeahh!" гараа өргөж сандлаасаа босоод л. Тэгээд баруунаас зүүн тийшээ явсан давалгаа тойроод л хүрээд ирнэ. Дахиад л гараа өргөөд босоод "Yeahh!". Хөгжилтэй хөгжилтэй. За ингээд тоглолтоо үзээд хааяа "Yeah!!" -гээ хийчихээд байж байтал шүгэл дуугарч тоглолтын нэгдүгээр хагас өндөрлөлөө. Ямар хурдан 45 минут өнгөрчихөв өө.

Завсарлагаанаар амралтын танхим руу нь ороод тэр хавиар нь жаахан юм сонирхлоо. Энэ танхимийн дотоод зохион байгуулалтыг Эмират стадионы талаар бичлэг дээрх интерактив аялал дээрх Club Level хэсгээс харж болно. Тэр танхимд нь ортол таазнаас өлгөсөн 10 гаран ТВ-р Англи-Францын тоглолтыг гаргаж байлаа. Энэ өдөр Англи-Францын багууд бас нөхөрсөг тоглолт хийж байсан юм. Яаж зүгээр байхав үзээд суучихна биз дээ. Харин яг үзэж байхад Анелкагийн довтолгоог Жеймс дүрэм бусаар хамгаалалт хийж зогсоолоо. Ингээд шүгэл тас. Шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заалаа. Францын Рибери торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцаа 1:0. Сүүлд мэдээгээр үзэж байхад Англи - Францын багуудын тоглолтын цорын ганц гоол нь энэ байсан юм байна лээ. Ингээд Капелло Английн дасгалжуулагчийн ажлаа авсанаасаа хойш анхны ялагдлаа хүлээлээ. Ингээд миний үзэж байгаа жинхэнэ тоглолт эхэлсэн тул буцаад стадион руугаа орлоо.



Тоглолтын 2-р хагас эхлээд удаагүй байтал стадион даяар "Пато! Пато! Пато!" гэж нэгэн дуугаар шуугилдаад эхэллээ. Ингээд тун удалгүй Бразилийн шигшээ баг сэлгээ хийж Андерсен , Пато 2 -г талбайд гаргалаа. Тэгтэл ч Бразилийн тоглолт илт сэргээд эхэллээ шүү. Бөмбөг хаана л байна тэнд Андерсен дамжуулалт , хууралт хийчихсэн явж байлаа. Урт үстэй болохоор нүдэнд тусаад бүр ч андашгүй байгаа юм. Андерсен ёстой сайн байна лээ. (Цаадах чинь МанЮ -д тоглодог болохоор магтаад байгаа юм. ;) ) Ингээд тоглолт нэлээд бужигнаж байтал Шведийн хаалгач бөмбөгийг аюулгүй болгох гэж байгаад Пато-д бөмбөгөө алдчихлаа. Тэгтэл ч Пато эсрэг багийн алдааг ашиглаж хаалганд нэлээд хол зайнаас гоол хийж чадлаа. Гооооллл !!! Үүний дараа Шведүүд хэд хэдэн довтолгоог зохион байгуулж хийсэн боловч Бразилийн нягт хамгаалалтыг нурааж чадалгүй тоглолтыг дуусгалаа. Шведүүд тоглолтын турш маш сайн тоглож хэд хэдэн аюултай довтолгоо хийж Бразилчуудыг сандаргаж байсан боловч өнөөдөр тэдний ялах өдөр биш байлаа. Бразил (1) харин Швед (0).
За ёстой сайхан тоглолт үзчихлээ. Одоо харья даа. Стадионоос гараад нэг жагсаалаар шахуу аажуухан алхаж явсаар метроны буудал дээр очлоо. Тэнд нэг дор олон хүмүүсийг метроны буудал руу оруулахгүйн тулд нэлээд хэдэн жижиг гудамж өнгөртөл тойруулж алхуулаад оруулдаг юм байна. Гудамжны хөдөлгөөнийг нь хаагаад голоор нь жижиг хашаа татчихаж. Голоор нь цагдаагийн хамгаалалттай. Тэгээд хүмүүс тэр хашааг нь тойроод ирэхэд буудал руу орох хүмүүсийн ачаалал яг таардаг юм байна.



Дотор ортол бас пиг хүн. Аргагүй дээ 60 -аад мянган хүн үзсэний нэлээд хувь нь Лондоны гол унаа болсон underground -аар л харина шүү дээ.

Saturday, February 16, 2008

Нээлттэй эхийн төсөл = ??? $



Саяхан мэдээллийн сайтуудаар хэсэж яваад томоохон мэдээллийн технологийн компаниуд нээлттэй эхийн төслүүдйиг ямар үнээр өөртөө нэгтгэж авсан талаарх тоо баримт олсоноо доор хавсаргалаа.

1. Sun нээлттэй эхийн өгөгдлийн сан MySQL -г худалдан авлаа. 1 тэрбум доллар, 2008 он.
2. Red Hat компани Cygnus Solutions -г, $675 сая доллар, 1999 он

3. Citrix компани XenSource -г, $500 сая доллар, 2007 он

4. Yahoo компани Zimbra -г, $350 сая доллар, 2007 он

5. Red Hat компани JBoss -г, $350 сая доллар, 2006 он

6. Novell компани SUSE -г, $210 сая доллар, 2003 он

7. Nokia компани Trolltech -г, $153 сая доллар, 2008 он

Дээрх 7 том худалдан авалтаас гадна :

* SpringSource компани Covalent Technologies -г, 2008 он
* Apple компани CUPS -г, 2007 он
* Sourcefire компани ClamAV -г, 2007 он
* Oracle компани SleepyCat -г, 2006 он
* Oracle компани InnoDB -г, 2005 он

худалдан авч байжээ. Гэвч ямар үнээр худалдаж авсан талаарх мэдээлэл хараахан олдсонгүй.

Харин саяхан томоохон нээлттэй эхийн төслийг өөртөө нэгтгэж байсан Yahoo! маань өөрөө Microsoft -н мэдэлд очих шахлаа. Энэ бол Microsoft -ийн монополь байдал бүр гаарах нэг нөхцөл байлаа. За ямар ч байсан Microsoft -н оролдлого амжилтгүй боллоо. Одоо цаашдаа юу болох болоо. Харж л байхаас ...

Arsenal FC - Emirates stadium

Энд (Лондон) ирсэнээс хойш блогтоо бичлэг нэмэлгүй их уджээ. Ирээд нэг хэсэг нэлээд юм үзэж дэмий гадуур баахан л тэнэлээ.Тэгээд үзсэн харсанаасаа заримийг бичихээр шийдлээ. Энэ удаад Английн шилдэг багуудын нэг болох Лондоны Арсенал клубын Emirates стадионыг танилцуулж байна.
Энэ стадион нь Лондоны хойд хэсэгт байрладаг бөгөөд 2006 оны 7 сард ашиглалтанд оржээ. Премьер Лигт тоглодог багуудын стадионуудаас суудлыхаа тоогоор (60,355) 2-т бичигддэг юм байна. Харин Манчестер Юнайтед клубын "Old Trafford" стадион 76,000 хүний суудалтайгаар 1-т жагсаж байна. Энэхүү байгууламжийг барьсан өртөг нь 430 сая фунт стерлинг хол давжээ.
Стадион нь хажуудаа Арсенал клубын түүхэн замналыг үзүүлсэн музейтэй юм байна. Музейг Том хүн 6£ төлөөд үзэж болох ба стадионыг танилцуулах багахан аялалд оролцох бол 6£ нэмж төлөх хэрэгтэй.
Тоглолтын тасалбарын үнэ хүмүүсийн сонирхлыг татаж байгаа байх. 2007/2008 улиралд Арсенал клубын тасалбар доор байдлаар үнэ нь гарсан байна.Тасалбар нь ерөнхийдөө "A" ба "B" гэсэн 2 ангилалд хуваагддаг бөгөөд "A" ангилалд Chelsea, Liverpool, Manchester United, Tottenham Hotspur, West Ham United багуудын эсрэг хийх тоглолтууд ордог юм байна. Эд нар хоорондоо ч ёстой гал гартал үздэг болохоор илүү үнэтэй байдаг байх л даа. "A" ангилалын тасалбарууд суудлын байрлалаасаа хамаараад 46£ - 94£ харин "B" ангилал нь 32£ - 66£ хооронд худалдагддаг.
Стадиондоо Арсенал клубын дэлгүүр ажилладаг бөгөөд тэндээ өмсгөл, плакат, бэлэг дурсгалын зүйлс худалддаг юм байна лээ. Намайг очих үеэр "Arsenal vs AC Milan (20/02/2008 UEFA CL)" гэсэн бичигтэй жижиг туг, ороолт, тэмдэг гээд баахан л юм зарж байсан. Энэ тоглолтын тасалбар аль эрт дууссан байсан. Тасалбарыг эртнээс захиалах хэрэгтэй юм шиг байна. Бас хааяа тоглогчидтой уулзах чөлөөт өдөрлөгүүд хааяа зохиогдоно. Тэр өдөр хагас хамгаалагч Abou Diaby -тай хөгжөөн дэмжигчид нь уулзах ажиллагаа болж байсан.
За тэгээд төгсгөлд нь "EMIRATES" cтадионоор виртуал аялал хийхийг урьж байна.