Saturday, September 01, 2007

Аялал №1 - Дорнын говиор нэг өдөр















Айй хөө , Зээ хөө
Хөлдөө салхитай ХУРЦ
Хүзүүндээ Монч-той БАЯН
Муужгайхан хочит нОГОО
Малчин ард БИ
Дээр нэгэн цагт уулзаад
Дорнын говийг зорихоор болж
ДӨЛнөөс нууцад төлөвлөгөөг
Дөрөв хоног хэлэлцэж билээ...
(Нүүдэлчин ардын богинохон дуунаас)

Энэ жил нар хур тэгширсэн сайхан зун болж өнгөрлөө. Энэ 8-р сар миний хувьд гэнэтийн төлөвлөөгүй аялалаар дүүрэн байлаа. Эхний аялал маань Дорноговь аймагт байдаг Хамрын хийд , Энергийн төв гэсэн газруудаар очиж үзэх зорилготой 8 сарын 3-нд Улаанбаатар хотоос хэсэг нөхдийн хамт гарлаа. Аялалыг амралтын хагас бүтэн сайн өдрүүд дамнуулан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цааш дамналдан аялаваас ажил хэцүүдэн дамнах тул вагоны тасалбарыг тун хянуур нямбай авах шаардлагатай болсон билээ. Энэхүү чанга асуудлыг шийдэж өгсөн Онондоо талархаж буйгаа илэрхийлье. Аялалын талаар хүмүүс хэд хэдэн нийтлэл бичжээ. Багийн гишүүн Магсарын New York Times сонинд хэвлүүлсэн Шамбалын орноор нийтлэлийг сонирхоод үзээрэй. Мөн Баянаа маань аялалын талаар түүхтэй хослуулан сонирхолтойгоор бичсэн байсан бөгөөд Лондон Дэйли сонины 8-р сарын нэгэн дугаар дээр Энергийн төв-Өмнийн говиор аялсан тэмдэглэл нэртэйгээр хэвлэгджээ. Энэ 2 нийтлэлийг уншаад аялалын талаарх сонинг нэлээд дэлгэрэнгүй авах тул би давтан бичээд илүүц биз хэмээн орхилоо. Тэгээд явсан газрынхаа зурагнаас хэдийг хавсаргалаа.
Сайншанд хотын галт тэрэгний буудал дээр

Дэлхийн энергийн төв дээр

Хар уул (Хүслийн уул)
Хамрын хийд болон Энергийн төвийн талаар товч өгүүлбэл :
19-р зууны үеийн Монголын яруу найрагч, ноён хутагт Данзанравжаагийн бүтээн байгуулсан анхны хийд болох Хамрын хийд нь анх 80 гаруй дуган байшинтай, 700 гаруй ламтай, хар борчууд орон гэр нийлээд 2000 орчим оршин суугчтай томоохон суурин байжээ. Хамрын хийдийн баруун хойно байрлах Равжаагийн шавь нар гаргаж байсан гэдэг бөгөөд энд ирсэн хүн бүр Хүслийн уулыг зорьдог байна. Энд монголын анхны дуулалт жүжиг болох "Саран хөхөө" -г тавьж байсан гэдэг. Зарим хүмүүс хамар дэмчигийн хийд гэж нэрлэх нь бий бөгөөд үгийн утгыг хөөвөл Дэмчиг гэж олон мутар, хөлтэй , цаг хугацааны хийгээд арга билгийн бурхны нэр юм байна. Хийдийг байгуулсан онцлогийг байгалийн талаас нь авч үзвэл дандаа галт уулын орон байсан дэлхийн дотоод энерги гадагшаа нэвчиж шүүрэх магадлал өндөртэй газрыг сонгосон байна.

Эдгээр түүхийн дурсгалт газруудыг үзэх маршрутаа зөв зохион байгуулбал нэг өдөрт амжуулаад үзэх боломжтой юм байна. Санаа дагаад ч тэр үү би ч бөөн энергитэй болчихсон юм шиг л болоод ирсэн. Үнэхээр үзүүштэй сайхан газар байдаг юм байна.
Монгол орныхоо түүх дурсгалт газруудаа хайрлан хамгаалцгаая !

PS:Гарчигны талаар гэвэл би энэхүү бичлэгээ Завхан аймгийг зориод ирсэнийхээ дараа пост хийж байгаа болохоор дараачийн аялалаа №??? гэж бичиж байхаар шийдсэн минь энэ.

3 comments:

Bayana said...

Их сайн байна. Сайхан бичсэн байна.

Rose said...

Wow, proud of you! :-)

Улаан said...

waa, saihan energi awaad garlaaa